Жижиг зөвөлгөө
Hey guys. Өглөө өдөр оройн мэнд. Дараагийн нийтлэл оруулж байна.
Та бүхэн хэзээ нэгэн цагт chart хараад сууж байгаад өнөөдөр нэг л арилжаан дээр алаад хаячих юм шиг мэдрэмж аваад арилжаанд ороод улмаар алдагдал хэд хэдэн удаа хүлээгээд ирэхэд “Энэ зах зээл(Market) яг миний л эсрэг яваад байна уу даа?” гэж бодож байсан удаа бий юу? учир нь та ганцаараа биш бид бүгд л тийм зүйлтэй тулж байсан.
Тийм бол тэнд зах зээл(Market) таны эсрэг яваад байгаа юм биш, харин эсрэгээрээ та өөрөө байх боломжтой байдаг.
Арилжаанд амжилт гаргах нь зөвхөн график chart унших, арилжааны оролтын setup-ийг төгс болгох тухай биш юм. Энэ нь өөрийгөө удирдаж сурах тухай юм. Ахиад нэг хэлье ӨӨРИЙГӨӨ УДИРДАЖ СУРАХ юм. Тиймээс таны арилжаа болон өөрийгөө “сүйтгэхээс” сэргийлэхэд туслах хэдэн зөвлөмжийг энд хуваалцъя.
1. Өөрийнхөө хамгийн том дайсан битгий бол
FOMO (Боломж алдахаас айх мэдрэмж)-оор удирдуулж арилжаа хийж байсан уу? Эсвэл ууртайдаа үедээ, бухимдсан үедээ? Эдгээр зүйл нь таны сэтгэл хөдлөл бөгөөд тэд ихэнхдээ тохиолдолд таны талд ажилладаггүй, таны эсрэг ажиллах тохиолдол их байдаг. Сэтгэл хөдлөлөө ойлгож, түүнийг удирдах нь таны амжилтын хамгийн том түлхүүр. Энэ нь chart харж арилжаанд орохоос илүү чухал гэдгийг ойлгох хэрэгтэй.
Яагаад сэтгэл хөдлөлийг хянах нь чухал вэ?
- Түргэн шийдвэр гаргах – Сэтгэл хөдлөлийн нөлөөнд автан, дутуу төлөвлөсөн, эсвэл бүр төлөвлөгөөгүй арилжаанд оролцох магадлалтай. Энэ зүгээр л надаа эндээс л явчих юм шиг санагдаад байна гэсэн цэгээс арилжаанд орох гэх мэт.
- Бодит байдлыг буруу харах – Уурлах эсвэл хэт догдлоход үед арилжааны SETUP-ийг хүлээхгүй шууд арилжаанд орох эрсдэлтэй шийдвэр гаргадаг.
- Тогтвортой тайван байдал – Арилжаа бол холын марафон байдаг. Та бол холын зай гүйлтийн тамирчин гээд төсөөлөөд үзээрэй. Бид гүйлт дундаа сэтгэл хөдлөлдөө автаж хэт хурдан гүйх юм бол өөрт байгаа тамир тэнхээгээ барж улмаар марафоныг дуусгаж чадахгүй байдалд хүрнэ. Бидэнд түрүүлэх шаардлага байхгүй бидэнд эцсээ хүртэл гүйх гэсэн нэг л зорилго байгаа түүнийхээ төлөө өөрийгөө тогтвортой тайван байлгах хэрэгтэй гэдгийг санаарай.
Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөж байгаа мэт санагдвал 5 минутын завсарлага аваарай. Сэтгэл хөдлөлийг хянах чадварыг хөгжүүлэхэд цаг хугацаа, дадлага шаардлагатай. Гэхдээ энэ чадвар нь таныг илүү ухаалаг, илүү тооцоотой шийдвэр гаргахад туслах хамгийн үнэ цэнтэй чадваруудын нэг юм.
2. Бүх арилжаа танд сургамж болно (Муу арилжаа ч гэсэн)
Таны алдагдалтай Stop Loss хүлээсэн арилжаа бүрийг дэмий арилжаа гэж бодож байсан уу? Үгүй шүү, Буруу бодож байна. Таны алдагдал хүлээсэн арилжаа бүхэн таны хамгийн шилдэг багш. Бүх арилжаа ямар нэгэн байдлаар танд сургамж өгч байдаг. Бид тэднийг мэдэлгүй цаг хугацааг өнгөрөөж дараагийн арилжааг бодож эхэлдэг. Бид өнгөрсөнд гаргасан алдаагаа таньж мэдэх тусам ирээдүйд хийх алдаа багасдаг. Та яг одоо бүр яг одоогоос арилжааны тэмдэглэл хөтлөөд эхлэх хэрэгтэй, тэгвэл алдааг хаана гаргаж байгааг, ямар цагт гаргаж байгааг бас ойлгож, цаашдаа тэр алдаагаа багасгаж чадна.
ЯАГААД БҮХ АРИЛЖААГ ХИЧЭЭЛ ГЭЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
-
Алдагдалтай арилжаа таны сул талыг харуулна.
- Алдагдалтай гарсан арилжаа нь таны арга барил, гүйцэтгэл эсвэл сэтгэл хөдлөлийн хариу үйлдэлд ямар нэг алдаа байгааг ил гаргаж ирдэг.
- Жишээ нь: Та төлөвлөгөөндөө үнэнч байсан уу? Stop Loss-ийг зөв тавьсан уу? Зөв цагтаа арилжаанд орсон уу? Эсвэл FOMO -нд автсан уу? Арилжааны Лотоо зөв тааруулсан уу гэх мэт
-
Амжилттай арилжаа таны давуу тал харуулна. (Зарим үед АЗ байсанг хүртэл)
- Амжилттай арилжаа нь таны зөв хийсэн алхмуудыг тань баталгаажуулж болох ч заримдаа хэт өөртөө итгэх байдалд хүргэж таны ЭГО-г хооллож байдаг. Бидний зарим арилжаа цэвэр азаар олсон байх боломжтой гэдгийг санах хэрэгтэй.
- Цэвэр аз нь түр зуур сайхан санагдах ч тогтвортой байж чадахгүй. Тиймээс яагаад тухайн арилжаа амжилттай болсныг сайтар тунгаан бодож шинжилгээ хийх хэрэгтэй.
-
Арилжаан дээр гаргадаг дадал зуршил тодорхой болж эхэлнэ
- Олон арилжаан дээр дүн шинжилгээ хийснээр өөрийн гаргаж байгаа тодорхой хандлагуудыг анзаарч эхэлдэг.
- Та алдагдлаа ижил төстэй нөхцөлд гаргадаг уу?
- Том хожлын дараа илүү их эрсдэл хийдэг үү?
- Олон алдагдлын дараа илүү их алдагдал хүлээж байна уу? гэх мэт
-
Зах зээл(Market) бол таны байнгын багш байдаг.
- Зах зээл үргэлж өөрчлөгдөж байдаг. Таны хийсэн бүх арилжаа шинэ нөхцөл, стратеги болон туршлагад хөтөлнө. Энэ нь таныг арилжааны ур чадвар сайтай болоход тусалдаг.
БҮХ АРИЛЖААГ ӨӨРТӨӨ ХИЧЭЭЛ БОЛГОХ АРГА
-
Арилжааны тэмдэглэл хөтөл – Энэ дээр та M A R U -гийн хүргэж байгаа арилжааны тэмдэглэлийг ашиглаж болно.
- Бүх арилжааны дараах тэмдэглэлийг бич:
- Орсон лот, цаг хугацаа, үнэ, хэмжээ.
- Үр дүн: Ашиг эсвэл алдагдал.
- Шалтгаан: Яагаад ороод, яагаад гарсан бэ?
- Сэтгэл хөдлөл: Арилжаа хийхийн өмнө, хийж байхдаа, дараа нь юу мэдэрсэн бэ?
- Суралцсан зүйл: Юуг сайжруулах шаардлагатай вэ?
-
Долоо хоног бүр дүгнэлт хий
- Долоо хоног бүр тэмдэглэлээ уншиж, дүгнэлт гарга. Энэ 7 хоногт би юуг сайн хийв? Юуг буруу хийв гэх мэт
- Жишээ нь:
- Алдагдал гарах үе нь ижил төстэй нөхцөлд байна уу?
- Зах зээл тогтворгүй үед төлөвлөгөөгөө зөрчиж байна уу? гэх мэт
-
Сайжруулалт хийхэд анхаар
- Тэмдэглэлээ ашиглан алдаагаа зас. Тэмдэглэл хийгээд л байдаг хийгээд л байдаг түүнийгээ ашиглахгүй байвал үр дүн гарахгүй. Хамгийн чухал нь алдаан дээрээс суралцах ёстой шүү.
-
Өөдрөг Mindset-ийг бий болго
- Алдаа гаргах нь байгалийн үзэгдэл гэдгийг хүлээн зөвшөөр. Хүн болгон алдаа гаргадаг алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй бүгд л ямар нэгэн байдлаар алдаад үзсэн байдаг. Тэр алдааг өөрт хэрэгтэй байдлаар ашиглаж чадсан учраас бусад хүмүүс амжилтад хүрж чадсан байдаг. Алдагдалд гутрахын оронд түүнийг суралцах боломж гэж хар.
Ямар ч арилжаа олсон эсвэл алдсан бай, үр дүнг нь давж харах нь чухал. Бүх арилжааг дүн шинжилгээ хийж суралцах замаар та алдаагаа багасгаж, стратегиа сайжруулж, амжилттай арилжаа хийх чадвартай болно.
3. Таны хандлага бүх зүйлийг шийднэ
Арилжаанд таны сэтгэлгээ(хандлага) буюу зах зээлийг хэрхэн бодож, сэтгэж байгаа нь таны амжилтад маш чухал үүрэгтэй. Тогтвортой, анхаарлаа төвлөрүүлсэн сэтгэлгээ нь зах зээлийн эмх замбараагүй байдлыг тайван туулж гарахад туслах бөгөөд сул, сөрөг сэтгэлгээ нь таныг шаардлагагүй эрсдэл гаргах, сэтгэлийн хөдлөлд автахад хүргэдэг.
ХАНДЛАГА ЯАГААД ЧУХАЛ ГЭЖ?
-
Арилжаа нь сэтгэл хөдлөл ихтэй
- Зах зээл нь урьдчилан таамаглахад хэцүү бөгөөд зах зээлийн хөдөлгөөн нь айдас, шунахай байдал, бухимдал, эсвэл хэт итгэлтэй байдлыг өдөөж чадна. Бидний одоогийн сурч байгаа арга барил болох ICT нь зах зээлийг АЛГОРИТМ хөдөлгөдөг энэ нь бидэнд зах зээлийг дээр байдлаар бодоход хүргэдэг гэдгийг мэднэ.
-
Эерэг сэтгэлгээ гүйцэтгэлийг сайжруулна
- Эерэг, зорилгодоо төвлөрсөн хандлага нь богино хугацааны алдагдал эсвэл ашиг дээр анхаарахын оронд таны стратегид төвлөрөхөд тусална.
- Энэ нь таныг сорилтын өмнө илүү тэсвэртэй болгож, хурдан сэргэхэд тусална.
ЗӨВ СЭТГЭЛГЭЭГ ХЭРХЭН ТӨЛӨВШҮҮЛЭХ ВЭ?
-
Амжилтаа төсөөл
- Арилжааны өмнө 5 минут зарцуулан өөрийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлж байгаа, зорилгодоо хүрч байгаа дүр зургийг бод.
- Энэ нь таны тархийг амжилтад чиглүүлж, томоохон зураглалыг сануулна.
-
Процесст төвлөр, Ашигт биш
- Хэдэн төгрөгийн ашиг эсвэл алдагдал гарах дээр бус харин стратегиа төгс хэрэгжүүлэхэд анхаар.
- Зөв сэтгэлгээ нь богино хугацааны ашиг сонирхлоос илүү тогтвортой амжилтыг эрхэмлэдэг.
-
Алдагдлыг хүлээн зөвшөөр
- Алдагдал зайлшгүй тохиолдоно. Үүнийг хүлээн зөвшөөрснөөр хэт их хариу үйлдэл үзүүлэхээс сэргийлнэ.
- Алдагдлыг өөрийн алдаа гэж үзэхээс илүү, сургамж гэж хүлээж ав.
-
Талархал илэрхийл
- Суралцаж байгаа зүйлсдээ болон арилжаа хийх боломждоо талархал илэрхийл. Талархал нь таны сэтгэлгээг эерэг болгож, стрессийг багасгана.
-
Завсарлага авч сур
- Хэрэв та хэтэрхий их ачаалалтай эсвэл бухимдсан байвал чартнаас түр холдоорой. Тунгалаг ухаан нь стресстэй тархинаас илүү үр дүнтэй байдаг.
Сэтгэлгээ бол амжилттай арилжааны суурь юм. Эерэг, сахилга баттай, төвлөрсөн сэтгэлгээгээр зах зээлд хандах юм бол сорилт тулгарсан ч шийдвэрээ бүрэн хянаж чадна. Зах зээл таамаглашгүй байж болох ч зөв сэтгэлгээтэй байснаар та өөрийн шийдвэрүүдийг илүү сайн удирдаж чадна.
4. Төлөвлөгөөтэй байх
Хэрэв төлөвлөгөөгүйгээр арилжаанд оролцож байгаа бол та халз тулаанд халбага барьж очсон мэт л байна. Ямар ч арилжаанд тодорхой стратеги, орох/гарах цэг, шалтгаан байх ёстой.
Хэрэв та арилжаанд ямар ч төлөвлөгөөгүй орж байгаа бол ДАЙНЫ талбарт ямар зэвсэг, хуяггүй орж байгаатай адилтгаж болно. Ямар ч арилжаанд тодорхой стратеги, орох/гарах цэг, шалтгаан байх ёстой.
Бүх арилжаа нь дараах зүйлсийг агуулдаг байх ёстой:
- Стратеги: Худалдаа орох гэж байгаа тодорхой нөхцөлүүд эсвэл дохио юу вэ?
- Орох/гарах цэгүүд: Та хаана орж, ашиг хураамж авах, алдагдал хязгаарлах вэ гэдгээ мэддэг байх.
- Эрсдэлийн удирдлага: Та ямар хэмжээний хөрөнгийг эрсдэлд оруулж, түүнийг хэрхэн хамгаалах вэ гэдгээ шийддэг байх.
Тодорхой төлөвлөгөө нь сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй гэнэтийн шийдвэр гаргахаас зайлсхийхэд тусалдаг. Энэ нь зөвхөн мөнгө олох тухай биш, бас хэрэггүй алдагдлаас урьдчилан сэргийлэх тухай юм.
5. Эрсдлийг удирдах бол заавал байх ёстой зүйл
Эрсдлээ удирдахгүй бол та галтай тоглож байна гэсэн үг. Стоп лосс ашигла, байрлалын хэмжээг зөв тодорхойл, “зөн совин”-д хэт их найдсанаас зайлсхий. Хэр их хожсон нь биш, харин хэр бага алдсан нь чухал.
Шуурхай даалгавар: Сүүлийн 10 арилжаагаа эргэн хараад эрсдэлийн удирдлагын дүрмээ хэр сайн мөрдсөнөө шалгаарай.
Эрсдэлийн удирдлага бол амжилттай арилжааны үндэс суурь юм. Үүнийг тоохгүй орхивол та зүгээр л аз туршиж байгаа хэрэг, харин хяналтгүй эрсдэл таны дансыг маш хурдан хоосолж чадна. Гол нь их ашиг олохдоо бус, харин хөрөнгөө хамгаалж, алдагдлаа багасгахад оршдог. Нэг л буруу арилжаа хохиролтой байж болох ч эрсдэлийг буруу удирдвал таны арилжааны данс 0-руу хүрэх боломжтой.
Эрсдэлээ хэрхэн удирдах вэ:
- Stop Loss-ийг сайтар тооц: Арилжаа таны эсрэг явбал гарч зогсох цэгээ урьдчилан тодорхойл. Энэ нь жижиг алдагдлыг том алдагдал болгохоос сэргийлнэ.
- Арилжааны Лот-ны хэмжээг зөв тогтоо: Нэг арилжаанд дансныхаа 1-2%-аас илүүг эрсдэлд оруулахгүй байхыг хичээ. Ингэснээр зарим арилжаа бүтэлгүйтсэн ч тоглолтоос гарч хоцрохгүй үлдэнэ.
- Аз туршихаас зайлсхий: Зөн совин эсвэл сэтгэлийн хөдлөлөөр шийдвэр гаргахгүй байх. Төлөвлөгөө болон стратегидаа үнэнч бай.
Сүүлийн 10 арилжаагаа эргэн хар. Та stop loss хэрэглэсэн үү? Арилжааны эрсдэл тань хэт өндөр байгаагүй юу? Хэрэв алдаа байвал дараагийн арилжаанд засаж залруулах арга хэмжээ аваарай. Эрсдэлээ зөв удирдаж чадвал нөхцөл байдал хүнд байсан ч зах зээлд үлдэж, урт хугацааны амжилтад хүрэх боломжтой.
6. Сэтгэл хөдлөл ба логикийг тэнцвэржүүлэх
Арилжаа хийхдээ сэтгэл хөдлөл, логикийн тэнцвэрийг олох нь хамгийн чухал. Зөвхөн сэтгэл хөдлөл дээр тулгуурласан шийдвэр гаргах (айдас, шунахай сэтгэл, эсвэл уур гэх мэт) нь түрэмгий, алдагдал дагуулсан арилжаа руу хөтөлнө. Харин сэтгэл хөдлөлийг бүрэн үгүйсгэх нь зах зээлийн хэмнэлийг мэдрэхэд саад болж болно. Таны зорилго бол сэтгэл хөдлөлөө таньж мэдэх явдал бөгөөд энэ үед логик шийдвэр гаргах ёстой.
Өөрийгөө зах зээлийн үймээн дунд тайван, зохион байгуулалттай үлддэг Жедай мэтээр төсөөл. Стратегидаа итгэ, нөхцөл байдлыг логиктойгоор дүгнэ, зах зээлийн нөхцөл байдал таны төлөвлөгөөтэй нийцэх үед л шийдвэрээ гарга.
Дараагийн арилжаагаа хийхээсээ өмнө түр зогсоод өөрөөсөө асуу: – “Би тодорхой стратегид тулгуурлан арилжаа хийж байна уу, эсвэл сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөж байна уу?” Хэрэв хариулт нь сэтгэл хөдлөлтэй холбоотой бол түр азнаж, тайван сэтгэлтэй болж, эргээд логиктой шийдвэр гаргах үедээ арилжаагаа хий. Логик үргэлж таныг удирдан чиглүүлэх ёстой.
7. Ашиг бус үйл явцдаа төвлөр (Мөнгө бол үр дүн)
Хүмүүс бүгд мөнгө олохыг хүсдэг, гэхдээ амжилттай арилжаа нь ашгийг хайх биш, харин процесстээ анхаарах хэрэгтэй. Хэрэв та арилжааны арга барилаа, стратегиудыг, сахилга батыг сайжруулж чадвал, ашиг ардаас нь дагаад ирнэ. Мөнгөний тухай байнга бодож байх нь түр зуурын, сэтгэл хөдлөлийн шийдвэр гаргахад хүргэдэг.
Энэ долоо хоногт арилжааны процессийнхээ нэг хэсэг (жишээ нь, шинжилгээ, стратеги эсвэл эрсдэл удирдлагын арга) сайжруулахад анхаарал хандуул. Тэр хэсгийг төгөлдөржүүлэхэд анхаарал хандуулж, процессоо мастерт гарснаар тогтвортой, урт хугацааны амжилт бүтээх үндсийг тавьж байна.
Дүгнэлт
Дээрх зүйлсийг сайтар уншиж ойлгосоноор та өөртөө илүү итгэлтэй, сахилга баттай, амжилттай арилжаа хийх болно. Арилжаа бол техникээс гадна сэтгэл зүйн тоглоом юм. Эдгээр зарчмуудад анхаарснаар та урт хугацаанд ялалт байгуулах замдаа орно.
Таны хувьд эдгээрийн аль нь таны арилжаанд хамгийн их анхаарал хандуулах шаардлагатай байна гэж бодож байна бэ?
Доор хариултаа үлдээнэ үү. Баярлалаа.
Mini hamgiin tom asuudal bol Aldagdalaa bagasgah ashigaa ih bolgoh eswl bvr ashig 0 bolgoj balance barih n mash ih zuw sanagdsan mungu oloh chuhal bish gol durem saitar barij +4$ ,-2$ bsn nemehteiger ariljaanas garj chadaj bwl ter mash tom amjilt bolson gj boddoj bgaa . Umnu temdeglele hutluud bdg 7 honog dvgnej erguulej unshdagggui bsn bnlee bas ygad yaj ashig olood bgaa mdeehgui bas anzaarahgui ygd aldad bgaa medehgui anzaarahgui dahin dahin dawtad ywad bsn bnle erguulej harj dugnelt hiine gdg mash chuhal. Zarimda Market tsag shiljih yed mini ordog bsn tsag dahin shiljij uurchilugduj bgaag anzaarsan markat dagad mini arga barij gsn baga zereg uurchlugduh bas yanahatan bh chuhal gdg oilogson. Ene buhen oilguulsan bas mini temdeglele ilvv amid bolgoson tanid bayarllaa Odoo temdeglele ilvv setgel gargaj yag uurgiiguu tanij medhed zartsuulna bayarllaa
Баярлалаа
Эмх цэгцтэй, ойлгомжтой тайлбарлажээ. Маш хэрэгтэй зөвлөгөө байлаа. Баярлалаа
Баярлалаа
За ёстой бишрэм зөвөлгөө байлаа. Хүний ухамсар сэрсэн мэдрэмж гэж сайхан юмаа. Өмнө ийм сайхан зөвөлгөөг уншаад уншаад чихнийхээ, ухамсрынхаа хажуугаар өнгөрөөгөөд байдаг байж. Одоо бол шал өөрөөр хариуцлагатайгаар, өөрийгөө харсан байдлаар ойлгож биширч уншигдаж байна. Энд бидний далд ухамсар гэж мааш чухал зүйл дурдагдсан байгаа үнэхээр таалагдлаа. Чин сэтгэлээсээ Марудаа талархал илэрхийлье. Итгэлээ сэтгэлдээ тээж хичээж байгаа болхоор маш сайхан амжилтыг бүтээгээд Марутайгаа биечлэн уулзаж талархлаа илэрхийлэх өдөр тун удахгүй ирнэ гэдэгт найдаж байна.
Баярлалаа
Maru-bagshdaa mash ih bayrllaa yag l minii aldaad bga aldaag harsan met deer duridsn bn hamgiin chuhal zuil ariljaanii setgel zui ongorsn aldaanuud yun deer aldsn be gdgee odoo ergeed bodhod het ih yarsn tolowloogui ariljaa ih hiij zah zeeld taiwan bus bdlaar handdag bje.Uchir n ooriin gsn durem setup arga baril gdg zuil bhguiges zgr l hansh yag odoo l unachih gd eswel oschih yum shg sanagdaj setgel zui taiwan bus anhaaral ashig olhod towlorj taiwan bus ariljaand mash ih orsntoi shuud holbootoig oilgosn.Odoo bol bagshiin zaawar zowlomj arga baril chart-s yug harj ariljih yamar set up nuhtsul huleeh yaj trendee zow todorhoiloh gh met mash ih zuil suraltsaj bga arga baril setgel zuige zow olsn hund ashig gdg zuil ayndaa garah ur dun gj bodoj bga shu zaluusaa.Bagshdaa dahin bayrllaa gj heley oshoo olon humuusd ene zah zeeliig oilguulj uneheer ene zah zeelees ashig oloh bolomjtoi shu gdgiig haruulj medsen sursan zuilsee urgelj busdad zaaj zowolj unetei tsag hugatsaagaa busdiin toloo zoriulj bdgt talarhay🤗
Баярлалаа
bi ih yaran bainga ariljaand ordog um bn mon stop loss gui
Юун жижиг том зөвлөгөө байна. Хэвлээд ширээний ном болгочихмоор санагдлаа. Баярлалаа.
За тэгээрэй. Тэгээд зургаа явуулаарай. Харая. ххэ
Hi Maru. MInii huvid aldaagaa olj hardag oroltoo huleej ordog bolood l bna. Ene buhen uuriin chine youtube suwgiig anh olj uzeed, mun groupd chine orj olon sain humuusiin sanaa bodliig haraad awahiig ni awaad suraltsaad yawj bna. Ene olon hunii luujin bolj yawaad chine bayrlalaagaa heleegui buh hunii umnuus ulamjilj bnaa.Tsaashdiin amidraliin ih zam mur ni dardam tsgaan baig ee…
Temdeglel hutulj ur dunteigee yariltsah heregtei yum bna.
Мундаг байна. Цаашдаа ч гэсэн сайн хичээж ажиллах болно.
Баярлалаа дахин өөрийгөө олсон юм шиг мэдрэмж төрлөө яг намайг хараад надад тохиолдсон зүйлийг бичсэн мэт л байлаа. Цаашдаа тэнцвэртэй байхыг хичээж зөв дадалд суурилж хичээн суралцах болноо. Хичээн суралцаад эхэлсэн байгаа хэхэ.
За тэгээд бяцхаан өөрт тохиолдсон зүйлээ бичмээр байна. /МАРУ багшаа/
Дандаа алдаж алдаж алдаж нэг л зүйлийг ойлгосон нэг л чухал зүйлийг хожсон тэр нь өдий хүртлэх амьдралаа эргэцүүлэн харж би яг ямар замаар явж байгаагаа ойлгосон нь мөнгөөр үнэлж барамгүй амжилт байлаа.
Хүний амьдрал өөрөө ЧАРТ шиг санагдсан би өөрөө зөв дадалтай зөв төлөвшиж төлөвлөж хичээж мэрийж чадвал UP TREND, залхуу буруу дадал буруу зуршилууд гэх мэт нь DOWN TREND, идэвхгүй өнөө маргаашаа аргацаасан нь SIDE WAY гэж зүйрлэсэн. Ер нь л чарт шиг хүний амьдрал баяр хөөр, аз жаргал, гуниг зовлон гээд ижилхэн санагдсан.
Форекс-д мэдээний уналт өсөлттэй зүйрэлвэл хүний амьдралд тохиолдох гэнэтийн муу сайн нь давагдашгүй хүчин зүйлс.
Туулах ёстой зүйлээ туулж үзэж л хүн ойлгодог юм байна лээ. / Мундаг хүнээс туршлагатай хүмүүсээс сонссон ч өнгөрөөгөөд зөрч амьдарсан байна./
Би өмнө янз бүрийн хичээл хайж түүж үзэж ойлгох гэж хайсаар үзэх болгонд хүн бүр л хэлж тэгж болохгүй ингэж болохгүй гэж байхад яг эсрэгээр нь зөрж ороод л байсан ороод л байсан.
Бараг Трэндийн эсрэг ороол байгаатай адилхан.
Анх маш олон хүний хичээл үзэж youtube ухаж янз бүрээр хичээл үзсэн ч ойлголт муу нэг л болж өгөхгүй байсан.
Нэг өдөр МАРУ гэдэг хүний хичээлийг үзэж ойлголт минь сайжирч багшийн заах арга барил надад таараад байгааг ойлгосон тиймээс хүн хүний заах арга барил, ойлгож хүлээж авах арга барил нь хүртэл өөр гэдэгийг өчүүхэн миний бие ойлгосон.
Мару багшийн YOUTUBE хичээлээс л энэ бүхэн эхэлсэн. Тэр цагаас таны хичээлийг ойлгосон хэрнээ ойлгоогүй мэт ихэнх хичээлийг нь үзэж бага багаар ахиж мэдэрч эхэлсэн шүү. Анх янз бүрийн хичээлүүд үзээд өөрийгөө 50 хувьтай ойлгож байна гэж бодсон гэтэл мэдэх тусам сурах тусам өөрийгөө болоогүй байгаагаа мэдэж өөрийгөө болоогүй байна шүү чи гэж дарж урагшилсаар л байна. Анх өөрийгөө дүгнэсэн 50 хувь буураал байгаа. Энүүгээр юу хэлэх гээд байгаа вэ гэхээр мэдэх тусам чиний мэдсэн зүйл өчүүхэн шүү гэдэгийг мэдэрсэн.
Чартан дээрх тэмдэглэгээнүүд, шинжилгээнүүдийг анх бүүр таг ойлгодоггүй байсан би одоо өөрчлөгдөж байгаа тэр нэг мэдрэмж УРАМ өгсөөр л байна.
Ярих зүйл, асуух зүйл, мэдэх зүйл их байгаа ч ингээд дуусгаядаа.
Уулзаж харьцаж үзээгүй ч МАРУ багшид маш их баярлаж байгаагаа хэлэхийг хичээлээ. Анх таны хичээлийг хаанаас олохоо мэдэхгүй, мэдэхгүй зүйл дээрээ гацдаг байсан бол одоо ухаж хайж олоод мэдэж бататгаад л явж байна.
Зөвхөн ФОРЕКС-г мөнгө олох гэхээс илүү зөв хүн болох өөрийгөө олсондоо маш их баяртай байгаа.
А үсэг заасан МАРУ багшдаа маш их баярлаж байгаагаа хэлэх гэсэн юм.
Амжилт хүсье.
За нэрээ л таныг хэлсэн чинь чартыг өөрийн амьдрал шиг бас харж болох юм байна.
МАРУ = УРАМ гоё харагдаж байна шүү ххэ
bayarlalaa 😊