Overtrade хэт их хийх нь ямар хор уршигтай вэ?

  Хэт их арилжаа хийх нь олон арилжаачдын хувьд алдагдалд хүргэдэг чухал хүчин зүйл байдаг. 

  Арилжаачид бид зарим үед хэт их арилжаа (OverTrade) хийж байгаагаа анзааралгүй, зогсох ёстой цэг, цагийг мартах тохиолдол их байдаг. Нэг л мэдэхэд маш их арилжаа хийсэн тохиолдол арилжаачин хүн болгонд тохиолдож байсан байх гэж бодож байна. Тийм бол үүнийг OVERTRADE буюу хэт их арилжаа хийх гэдэг. Тодруулбал Overtrade буюу хэт их арилжаа хийх гэдэг нь арилжаачид өөрийн санхүүгийн болон сэтгэлзүйн чадамжаас хэтэрсэн олон давтамжтай арилжаа хийхийг хэлнэ. 

  Олон удаагийн давталт болон цаг хугацааны явцад хэт их арилжаа хийх нь дадал болон хувирч, эцэст нь санхүүгийн хувьд маш том алдагдалд хүргэ тохиолдолд ч олон. 

  Энэхүү нийтлэлээр бид хэт их арилжаа гэж юу болох, түүнтэй холбоотой эрсдэлүүдийг судалж, уг асуудлыг шийдвэрлэхэд үр дүнтэй аргуудыг санал болно.

Хүчин чармайлтаа хэрхэн оновчтой болгох вэ?

  Pareto’s Law (Паретогийн хууль)-д 20% хүчин чармайлт нь 80% үр дүнг өгдөг гэж заасан байдаг. Үүнийг амьдралд дээр харуулж байгаа дараах жишээнүүдийг бид харж болно. Үүнд:

  • Дэлхийн хөрөнгийн 80%-ийг хүн амын 20% нь эзэмшдэг.
  • Борлуулалтын 80% нь 20% үйлчлүүлэгчээс ирдэг.
  • Менежерүүдийн 20% нь гүйлгээний 80% -ийг эзэлдэг.

  Энэ зарчим арилжаанд ч мөн адил үйлчилдэг. Таны үр дүнгийн 80% нь зөвхөн хүчин чармайлтын 20%-аас үүсдэг. Гэвч олон арилжаачид энэ ойлголтыг анхааралгүй бүх арилжаан дээр “хамгийн сайнаараа” хичээдэг боловч бодит байдал дээр тэдний гаргаж байгаа 80%-ийн хүчин чармайлт үр дүнгүй байдаг.

  Хэт их арилжаа хийх гэдэг нь ашигт хэт төвлөрсөн арилжаачны үйлдэл, сэтгэлгээг илэрхийлж болно. Энэ нь стресст хүргэж, ядарч, эцэст нь томоохон алдагдалд хүргэх аюултай. Хэт их арилжаа хийх нь ихэвчлэн зах зээлийг буруу харж, буруу шийдвэр гаргалт улмаар түүнийг эхэнд үед таньж мэдэхгүй байгаагаас улбаалж үүсэх тохиолдолд их байдаг.

 

Гүйцэтгэлийг сайжруулах

  Хэт их арилжаа хийхээс зайлс хийж, арилжааны амжилтаа дээшлүүлэхийн тулд дараах аргуудыг нэг туршаад үзээрэй.

  • Хамгийн бага ашгийн хэмжээг тодорхойлж, зорилго тавих –  Өдөр, долоо хоног, сар бүрийн ашгийн түвшинг тодорхойлох хэрэгтэй. Мэдээж энэ зоригло нь бодит тоо байх бөгөөд өмнө нь таны биелүүлж байсан тоо туршлага дээр суурилсан байх хэрэгтэй. Анх арилжаа эхэлж байгаа хүн шууд сард $10k олно гээд явах биш өөрийн данстай уялдуулж бодитоор тооцож гаргах хэрэгтэй.  Эхний сард зорилгодоо хүрээгүй байлаа гээд яарч улайрах шаардлага байхгүй, тайвнаар том зургаар нь харах хэрэгтэй.

  • Тодорхой арга техник дээр төвлөрөх – Арилжааны техник болон арга барил дээрээ анхаарах хэрэгтэй, анхаарлаа хэт олон хослол, чарт эсвэл арилжааны стратегид сарниулахгүй байх нь зүйтэй. Бид нар ихэнх тохиолдолд маш их арга техник болон хослол дээр анхаарал хандуулдаг. Нэг арга техник болон аль болох цөөхөн хослол дээр төвлөрөөд үзээрэй

  • Арилжааны тэмдэглэл хөтлөх – Арилжаа болгон дээр тэмдэглэл хөтөлж нэг үзээрэй. Энэ бүртгэл нь цаг хугацааны явцад таны арилжааны толь болж өгдөг. Та ямар цагт, ямар арга, ямар хослол дээр арилжаа хийснээр ашигтай, үр дүнтэй оролтуудыг хийж чаддаг талаар мэдээлэлтэй болно. Нэг өдөр хийгээд орхих биш арилжаа хийх бүртээ өөрийн юу мэдэрч байгааг, яагаад арилжаанд орсон зэрэг шийдвэр гарсан шалтгааныг бас тэмдэглээд үзээрэй. Энэ нь таныг шийдвэргүй хүлээлтгүй арилжаанаас хол байлгах тал дээр туслах болно.

Арилжаанаас зайлс хийх зүйлс

  Сахилга баттай, үр дүнтэй арилжааны стратеги баримтлахын тулд хэт их арилжаа хийх, буруу шийдвэр гаргах нөхцөлийг үүсгэж болзошгүй дараах үйлдлээс зайлсхийх хэрэгтэй:

  • CHART-ийг байнга ажиглах – CHART-ийг байнга харахгүй байх хэрэгтэй. Хэрэв та KILLZONE гэдэг ойлголтыг мэддэг бол зах зээлийн хөдөлгөөн нь тодорхой цагийн бүсэд хөдөлдөг гэдгийг мэдэх байх. Тухайн хөдөлгөөн ихтэй цагуудаар Chart-ийг ажиглаж сурах дадлыг өөрт бий болгох хэрэгтэй. Chart байнга ажигласнаар бид хүсээгүй арилжаанд орох тохиолдолд их байдаг.

  • Арилжааны группэд хэт их цаг зарцуулахгүй байх – Арилжааны группэд хэт их цаг зарцуулах нь үр дүнгүй байх тохиолдол үүсгэж болно. Бусдын харж байгаа арилжааны төлөвлөгөөнд хэт их найдаж өөрийн гэсэн тодорхойн стратегигүй арилжаанд орох тохиолдол их байдаг. Энэ нь таныг өөрийн санаа бодол биш бусдын санаанд хэт хамааралтай болгоход хүргэх тохиолдол их.

  • TIMEFRAME сольж арилжааны санаа хэт их хайх – Та өөрийн гэсэн тодорхой хардаг TIMEFRAME-тэй болох хэрэгтэй. Хэт их TF сольж chart-ийг өөрчилж арилжааны дохио хайж, өөрчлөх нь тогтворгүй байдал үүсгэдэг бөгөөд энэ нь шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлдөг. 

Хэт их арилжаанаас зайлс хийхийн тулд:

  • Дэлгэцийн өмнө суух хугацааг багасгах –  Компьютерийнхээ өмнө байнга суух шаардлагыг багасгахыг зорих хэрэгтэй. Арилжааны системээ үр дүнтэй байлгах, зөв цагт арилжаанд орж сурах хэрэгтэй. Их арилжаа хийлээ гээд их ашигтай байна гэсэн үг биш гэдгийг санах.
  • Түргэн шийдвэр гаргахаас зайлсхийх – Гарч ирсэн арилжааны боломж бүрийг шүүрч авах хүсэлд автахгүй байх нь зүйтэй. Арилжаа хийхээс танд хамгийн сайн үр дүнг өгөх оролт болон оролтын цагийг тодорхойлж сурах хэрэгтэй.
  • Алдаануудаасаа суралцах – Өөрийн арилжааны алдаануудад тогтмол дүн шинжилгээ хийж, тэдгээрийг давтахгүй байхыг хичээ. Арилжааны журналаа сайтар хянаж, юу сайн болсон, юуг сайжруулах боломжтой тал дээр дүгнэлт хийх хэрэгтэй.

Дүгнэлт

  Цаг хугацаа бол таны хамгийн үнэ цэнтэй нөөц юм. Бид арилжаанд бүх цагаа зарцууллаа гээд бид ашигтай арилжаануудыг хийнэ гэсэн баталгаа байхгүй тийм учраас зөв цагт зөв арилжааг барих тал дээр анхаарлаа хандуулалах хэрэгтэй. Арилжааны 90% нь хүлээлт үлдсэн 10% нь арилжаанд орох болон гарах байдаг гэдгийг санаарай.

Related Articles

Жижиг зөвөлгөө

Hey guys. Өглөө өдөр оройн мэнд. Дараагийн нийтлэл оруулж байна. Та бүхэн хэзээ нэгэн цагт chart хараад сууж байгаад өнөөдөр нэг л арилжаан дээр алаад…

Responses

  1. Бид нарын мэдээд байгаа мөртлөө мэдэдгүй зүйлүүдийг маш ойлгомжтой бичсэн байна.