Сүнзийн Дайтах урлаг номноос суралцах нь
Миний хувьд Олон улсын харилцаа мэргэжилтэй тэр тусмаар цэргийн гадаад харилцаа мэргэжлээр төгссөн. Ихэвчлэн дайны түүх, дайны стратегийн талаар суралцаж байсан. Нэг удаа намайг 2-р курст байхад манайд “Дайны урлаг” гэдэг хичээл дээр Сүнзийн Дайтах урлаг номын талаар үзэж байхад би дотроо дайнд бас урлаг байдаг юм байхдаа гэж бодож байсан удаа бий. Гэтэл шал эсрэгээрээ бүхэл бүтэн Философи тэнд байдгийг ойлгосон. Одоо хүртэл санаанаас гардаггүй сургаал нь байдаг. “Өөрийгөө мэдэж, Дайснаа мэдэж байвал зуун тулааны үр дүнгээс айх хэрэггүй” гэсэн сургаал бий. Тийм бол үүнийг хэрхэн арилжаачин бид хэрэглэж болох талаар хүргэе.
Сүнзийн “Дайтах урлаг” хэмээх уг ном 2500 орчим жилийн өмнө бичигдсэн боловч өдгөө ч үнэ цэнээ хадгалсан хэвээр байгаа бөгөөд бизнес, хувь хүний хөгжлийн гол бүтээлийн нэгд зүй ёсоор тооцогддог билээ. Тухайлбал, Харвардын их сургуулийн Бизнесийн сургууль уг номыг хичээлийнхээ гол гарын авлага болгон авч үздэг байна. Түүнчлэн Пентагон, CEO.сom зэрэг байгууллагуудаас гаргасан заавал унших номын жагсаалтад багтжээ. Энэ сонгодог бүтээл нь анхлан суралцагчдаас эхлээд туршлагатай арилжаачид хүртэл сахилга бат, цаг хугацааны зөв менежмент, зөв шийдвэр гаргах ур чадварыг сайжруулахад туслах стратегийн ойлголтуудыг өгдөг.
Дайтах урлаг номыг ихэвчлэн цэргийн жанжин нарт зориулсан гарын авлага гэж үздэг боловч энэ мэдлэг нь ганцхан тулааны талбарт харьяалагдахаа больсон билээ. Сүнзийн стратеги, тэвчээр, сахилга бат, өөрийгөө хянах сургаал нь арилжаачид бид нарт гайхалтай уялдаа холбоог бий болгож байгаа. Учир нь арилжаа бол олон талаар тулаантай адил юм гэж би боддог. Зөвхөн зах зээлтэй биш, өөрийн сэтгэл хөдлөл, бодолтойгоо тэмцэх тулаан юм.
Тийм бол доор Сүнзийн Дайтах урлаг номоос арилжаанд гаргаж байгаа шийдвэрийг дараагийн түвшинд хүргэхэд туслах зарим санааг хүргэж байна.
1. Дайснаа мэдэж, өөрийгөө тань
Сүнзийн сургаалд “Хэрэв та дайснаа мэдэж, өөрийгөө мэддэг бол зуун тулааны үр дүнгээс айх хэрэггүй” хэмээн хэлсэн нь арилжаанд маш том нөлөөтэй санагдсан. Арилжаачдын хувьд “дайсан” нь зах зээл өөрөө бөгөөд энэ нь тааварлах боломжгүй хөдөлгөөнүүд, янз бүрийн оролцогчид, тоо томшгүй олон сэтгэл зүйн урхиар дүүрэн байдаг.
Гэхдээ хамгийн чухал хэсэг нь өөрийгөө мэдэх нь байгаа. Өөрийн давуу болон сул талууд, эрсдэл даах чадвар, сэтгэл хөдлөлийн өдөөгчийг таних явдал юм.
Арилжаанд ашиглах нь: Өөрийгөө танин мэдэх нь тогтвортой амжилтад хүрэхэд нэн шаардлагатай чадварын нэг. Өөрийн сэтгэл зүйг ойлгосноор та буруу шийдвэр гаргахгүй байж, өөрийн зан төлөвийн хэв маягийг таньж, өөрийн давуу талд нийцсэн арилжааны төлөвлөгөө боловсруулж чадна. Өөрийгөө илүү сайн мэдэж байснаар зах зээлээс ирэх аливаа сорилтыг амжилттай даван туулах боломжтой болно.
2. Төлөвлөгөөг нарийн бат бөх төлөвлө, гэхдээ уян хатан үйлд
Сүнзийн сургамж нь нарийвчилсан төлөвлөлтийн ач холбогдлыг онцлон тэмдэглэдэг боловч нөхцөл байдал өөрчлөгдөх үед дасан зохицох шаардлагатай гэдгийг ч мөн онцолдог. Арилжаанд төлөвлөгөө чухал, энэ нь танд зохион байгуулалт, сахилга батыг өгдөг. Гэхдээ зах зээл тогтворгүй, урьдчилан таамаглах аргагүй өөрчлөгдөж болдог тул уян хатан байдал ч чухал юм. Тэгэхээр та сахилга баттай, уян хатан байх хэрэгтэй байх нь
Арилжаанд ашиглах нь: Арилжаанд орох болон гарах стратеги, арилжааны лот, гэрээний хэмжээ, эрсдүүлэх хэмжээ нь тодорхой, зэрэг сайн тодорхойлогдсон арилжааны төлөвлөгөө боловсруул. Гэхдээ зах зээл чиглэлээ өөрчлөх үед дасан зохицоход бэлэн байгаарай.
Ихэнх амжилттай арилжаачид хамгийн шилдэг төлөвлөгөө бол ямар нэгэн шинээр хувьсагч гар ирэхэд түүнд тохируулан өөрчлөлт оруулах боломжтой, уян хатан, бат бөх төлөвлөгөө гэдгийг мэддэг.
3. Цаг хугацаа бол гол зүйл
Тэвчээр, цаг хугацаа бол Сүнзийн сургаалын гол зүйл юм. Тэрээр төгс мөчийг хүлээж, цохилт өгөхийг онцгойлон үздэг. Энэ нь арилжаанд маш чухал зүйл гэдгийг бид бүгд сайн мэднэ. Арилжаанд орох зав цагийг хүлээх нь бидэнд эрт орж алдагдал хүлээх эрсдэлээс сэргийлэх боломжтой байдаг.
Арилжаанд ашиглах нь: Арилжаанд амжилт гаргах нь ихэвчлэн өндөр магадлалтай тохиромжтой цагийг хүлээж арилжаанд орох, эсрэгээрээ тохиромжтой нөхцөл бүрдээгүй үед арилжаа хийхгүй байхыг мэддэгт оршино гэж үзэж болно.
Хамгийн сайн боломжууд тэвчээр шаарддаг. Амжилттай арилжаачид байнга арилжаа хийх нь арилжааны данс болон арилжаачны сэтгэлзүйд маш их дарамтыг бидэнд өгдөг гэдгийг мэддэг. Тийм учраас тэд арилжааны тоонд биш арилжааны сайн боломжийг өгөх нөхцөл бүрдэх хүртэл хүлээх сахилга бат чухлыг мэддэг.
4. Байршлаа ухаалгаар сонго
Дайтах урлаг номын үндсэнд байршил чухал үүрэг гүйцэтгэдэг. Сүнзийн зөвлөгөөнд хүчирхэг байршилд цэргүүдээ байрлуулж, сул дорой байршилд оруулахгүй байхыг зөвлөсөн байдаг бөгөөд энэ нь арилжаанд шууд хамаардаг. Байршлаа ухаалгаар сонгоно гэдэг нь хаана орж, гарахаа мэдэж, арилжаа бүр дээр ямар хэмжээний эрсдэл хүлээхээ тодорхойлохыг хэлж байгаа.
Арилжааны ашиглах нь: Арилжааны лот гэрээний хэмжээг тодорхойлж, арилжаанд орох, гарах цэгүүдийг тодорхойлох нь эрсдэлийг удирдахад чухал үүрэгтэй.
5. Сахилга бат болон өөрийгөө хянах чадвар
Сүнз сахилга бат, өөрийгөө хянахын ач холбогдлыг олон удаа онцолдог. Өөрийгөө хянах чадваргүй жанжин цэргүүдээ удирдаж чадахгүйтэй адил арилжаачид сахилга батгүйгээр амжилтад хүрэхэд бэрх. Сахилга батгүй бол арилжааны төлөвлөгөө бол зүгээр л цаасан дээрх бичиг төдий юм.
Арилжаанд ашиглах нь: Арилжаанд өөрийгөө хянах чадвар гэдэг нь төлөвлөгөөндөө тууштай байх, эрсдэлээ удирдах, сэтгэл хөдлөлд тулгуурлан буруу шийдвэр гаргахаас зайлсхийх гэсэн үг юм. Энэ бол амжилттай арилжаачдыг бусдаас ялгадаг чадвар юм. Бид зарим үед хэтэрхий бусдын нөлөөнд автах тохиолдол байдаг. Та хэрэв төлөвлөгөө гаргасан бол түүндээ үнэнч байх хэрэгтэй.
Сахилга бат нь таныг арилжаанд хэт их оруулах, хэт их арилжаа хийх эсвэл хэрэгцээгүй эрсдэл хүлээхээс хамгаалдаг. Сахилга бат бол тууштай байдлын тулгуур юм.
6. Нөөцөө үр ашигтай ашигла
Сүнз удаан үргэлжлэх тулаан нь нөөц болон урам зоригийг шавхдаг хэмээн анхааруулдаг. Арилжааны хувьд энэ нь хэт их арилжаа хийх эсвэл сэтгэл хөдлөлдөө автан их хэмжээний алдагдал хүлээхтэй адил юм.
Арилжаанд ашиглах нь: Дансаа зөв хуваарилж, илүү их арилжаа хийхээс зайлсхий. Дансаа хамгаалснаар урт хугацаанд тоглолтоо үргэлжлүүлэх боломжтой болно. Хэрэв арилжааны нөхцөл таны арилжаанд орох нөхцөлийг хангахгүй бол тэр арилжааг орхи. Сул чанартай, нөхцөл бүрдээгүй арилжаанд дансаа үрэх нь хэрэггүй.
7. Тооцоолсон эрсдэл ба эрсдлийн удирдлага
Сүнз тулаанд орох эсэхээ хянаж, зөв шийдвэр гаргахын чухлыг онцолдог. Арилжаачдын хувьд энэ нь эрсдэлийг удирдах үндсэн зарчим юм. Ашиг олохын тулд тооцоолсон эрсдэл гаргах нь чухал боловч хэзээ хойш сууж арилжаа хийхгүй мэдэх нь бас маш чухал юм.
Арилжаанд ашиглах нь: Урт хугацаанд амжилтад хүрэхийн тулд эрсдэлийн удирдлага нэн чухал. Алдагдлыг хянахын тулд стоп лосс, арилжааны хэмжээ, эрсдэл ашгийн харьцаа зэргийг маш сайн тоцож гаргах хэрэгтэй. Бүх арилжаа амжилттай байх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөр. Энэ нь таны хөрөнгийг хамгаалж, ганц нэг арилжаанд хэт их ач холбогдол өгөхөөс сэргийлнэ.
8. Боломжийг өөртөө итгэлтэйгээр ашигла
Сүнз боломж гарсан үед түүнийг ашиглахын чухлыг онцолсон байдаг. Арилжааны хувьд энэ нь таны арилжааны стратегитай нийцсэн тохиромжтой, таатай нөхцөл бүрдсэн үед шийдэмгий үйлдэл хийхийг хэлж байгаа. Арилжаанд үнэхээр таны хүлээж байсан цэгт ирээд таны арилжааны нөхцөл бүрдэхэд үед арилжаанд эрсдэлээ сайтар тооцоод үйлдэл хийх хэрэгтэй онцолж байгаа гэсэн үг юм.
Арилжаанд ашиглах нь: Эргэлзэл нь боломжийг алдах шалтгаан болдог бол баттай үндэслэлтэй нөхцөл бүрдэх үед шийдэмгий үйлдэл гаргах нь ихээхэн ашгийг өгдөг тохиолдол их байдаг.. Зах зээлийн нөхцөл байдал таны шинжилгээнд нийцэж байвал өөрийн зөн совиндоо итгэж, төлөвлөгөөгөө хэрэгжүүл.
Дайтах урлаг надад арилжаа, дайн хоёрын хооронд ихээхэн давхцал байдгийг ойлгуулсан юм. Сүнзийн зарчмууд нь хүчтэй өөрийнхөө хөдөлгөөн хийдэг зах зээлтэй тэмцэхээс илүү энэ зах зээлд хариу үйлдэл өгч байгаа өөрийн хариу үйлдлийг удирдахад ойлгоход оршдог гэдгийг бидэнд ахин нэг удаа санууллаа. Үнэхээр л бид энэ зах зээлийг хөдөлгөж, өөрчилж чадахгүйгээс хойш энэ зах зээлд гаргаж байгаа өөрийн хандлагыг өөрчлөх тал дээр анхаарах хэрэгтэй байгаа.
Арилжаа бүр нь таны төлөвлөх, дасан зохицох, дарамтын дор сахилга баттай байх чадварыг шалгах сорилт юм. Амжилттай арилжаачин гэдэг нь зөвхөн ашиг олох тухай биш, харин өөрийгөө удирдах, боломжийг алдалгүй ашиглах, дансаа хамгаалах гэдгийг ахин нэг удаа хэлмээр байна.
Доор өөрийн бодлоо хуваалцаарай.
ТА бүхэн өөрсдийн бодлоо хуваалцаарай
Sain bnu? Footprintiin hicheel hezee oroh we?
Хэсэгтээ орохгүй байгаа
Админы оруулсан шинэ нийтлэлийг уншлаа үнэхээр таалагдлаа нэг уншаад өнгөрөх биш харин ч дахин дахин уншиж баймаар нийтлэл байна. Баярлалаа.
Сэтгэл зүйгээ бэлдэж, сахилга батыг өөртөө суулгаж түүнийгээ дагаж мөрдөж чаддаг болсон бол Зах Зээлийн савалгаанд тогтвортойmбас өөртөө итгэлтэйгээр сэтгэж, шийдвэр гаргаж эхэлдэг юм билээ шүү Арилжаачид минь.
Thanks Shifu Maru
Маш чухал хэрэгтэй зөвөлгөө байна. Хэд хоногтоо дахин дахин уншаад баймаар санагдлаа
Gaihaltai! Bayrlalaa Maru! Aan za geed unguruh zvil bish bna daa! Yaj uurtuu 💯 % shingeeh vv 😅❓
энэ номыг уншиж байсан арилжаа гэдэг өнцгөөс нь харж дахин нэг уншия даа
Тэгээрэй хө. Тэгээд сэтгэгдэлээ бидэнд хэлээрэй.