$100-ийн Challenge дээр хэрхэн арилжаа хийсэн бэ?
Сүүлийн үед би та бүхэндээ өөрийн INSTAGRAM хаягаар хүргээд байгаа өдөр бүр алт дээр 40 pips-ийн TP аваад л арилжаагаа хаадаг арилжааны талаар танилцуулъя.
Өнгөрсөн 4-р сарын сүүл үеэс хийж эхэлсэн тэр олон арилжааны ард өөрийнхөө сэтгэлзүйн тэсвэр тэвчээрийг сорих боломжтой сорилт явж байсан. Энэхүү Chalenge-ийг та бүхэн $100-ийн Challenge гэж мэдэх байх.
Олон хүмүүс оролдож үзсэн байх гэж бодож байна. Би ч гэсэн өмнө нь хэдэн удаа эхлүүлж байсан дунд үе хүртэл нь яваад л буцаад олон удаагийн SL өгөөд болиод байдаг байсан. Яг энэ сорилтыг давъя гэж шийдсэн хугацаа бол өнгөрсөн 4 сард юм. Тэгээд л та бүхэнд INSTAGRAM-аар хүргэсэн билээ.
$100 Сорилтыг товчхон танилцуулбал. Сорилт бол үндсэн 11 арилжааг амжилттай 40 pips -ийн Take Profit авахад дуусна. Өөрийн дансны 40%-ийг эрсдүүлж арилжаанд ордог стратеги юм. Stop Loss нь 40%, Take Profit нь 80% болдог. Таны нүдэн дээр хэрэв SL болбол дансны тал нь алга болж, TP авбал данс бараг хоёр нугалах боломжтой арилжаанууд юм.
Ийм байдлаар амжилттай 11 удаагийн Take Profit авч байж амжилттай давна. Хэрэв та нэг удаа Stop Loss цохиулбал өмнөх үе руугаа нэг удаа ухраад явна.
Жишээлбэл: Би одоо 5-р үе дээр явж байна бодъё. Эндээс нэг алдагдал хүлээгээд SL өглөө, тийм бол нэг ухарч 4-р үе рүү буцна гэсэн үг. 4-р үе рүү ухарвал 4-р үеийн Lot-ний хэмжээгээр л арилжаанд ороод явна. Иймэрхүү зарчмаар үе даваад явбал дараагийн үеийн Lot-ны хэмжээгээр ороод, ухарвал ухарсан үеийн арилжааны Lot-оор арилжаанд орно гэсэн үг.
Яг ингээд $100-ийг өсгөөд тэр доор нь байгаа шар дүн харвал үнэхээр боломжгүй ч юм шиг санагдах байх $100 – $120,000 бараг 1200х хийж байгаа болохоор. Зарим хүмүүст эсрэгээрээ үнэхээр боломжтой ч санагдах байх. Юу байсан юм 40 pips л байна ш дээ боломжтой боломжтой гэж бодож байгаа хүмүүс ихэнх нь байх. Магадлал болон хөдөлж байгаа PIPS-ийн хувьд үнэхээр боломжтой боловч үүн дээр өөрийн тань АРИЛЖААНЫ СЭТГЭЛЗҮЙ гэдэг хувьсагч нэмэгдээд ирэхээр тийм ч амархан болгохгүй гэдэгт итгэлтэй байна.
Танд “Та хийж үзэж байж л мэднэ.” гэж хэлмээр байна. Үнэхээр сэтгэл зүйн хувьд янз бүрийн зүйлс надад тохиолдсон сандрах, айх, шуналдах, харамсах, бүр шөнө зүүдэлсэн гэх мэт бүр сүүлдээ хар хөлс гараад сандраад үзээгүй зүйлсээ үзсэн. Анх удаа л 100 Lot-оор арилжаанд орж үзэж байгаа хүн арга ч гүй байх гэж бодож байна. Арилжаа хийхдээ 5 Lot-оос хэтрүүлж үзээгүй болохоор байх. За энэ хүртэл сорилтын танилцуулгыг хүргэлээ.
Ашигласан Брокер
Дараагийн чухал зүйл бол бид Өндөр Хөшүүрэг санал болгож байгаа Брокер ашиглах хэрэгтэй. Мэдээж та 1:500, 1:1000 хөшүүрэг санал болгож байгаа Брокер ашиглаж болно. Гэхдээ миний хувьд 1:3000 Хөшүүрэг санал болгож байгаа JustMarkets BROKER ашиглаж арилжаа хийсэн. Ялангуяа анхны арилжаанд бол шууд SL болоход ахиад нэг арилжаанд орж болох хөшүүрэгтэй байна гэдэг нь надад давуу тал болсон. Учир нь эхлээд л шууд SL өгвөл ахиад дансаа $100 болгох гэж цэнэглэх шаардлагатай болдог. Өндөр хөшүүрэг нь бидэнд ахиад нэг удаа арилжаанд орох боломжийг олгож байгаа юм.
JustMarkets Broker дээр данс нээх хүсэлтэй хүмүүс байвал. JustMarkets BROKER дээр дараад дансаа нээгээрэй.
Миний хувьд энэхүү сорилтыг давах гэж 7 удаа бүтэлгүйтсэн. 7 удаа бүтэлгүйдэх дээ дандаа 7 үеэс хойш гарч чадахгүй байсан учир нь энэ үеэс эхлээд лотны хэмжээ томроод өөрийн сэтгэлзүйтэйгээ дайтаад эхэлсэн. 10 болон түүнээс дээш лотоор арилжаанд орж үзээгүй хүний хувьд бол шинэ мэдрэмж, туршлага болсон. Харин 8 дахь удаагаас эхлээд өөрийн айдас шуналаа сайтар тэвчиж аргадаж сурсан байдаг юм.
Би сүүлийн 11 дэхь TP хүртэл явж чадаагүй, учир нь тэр хүртэл явах сэтгэлзүй байгаагүй юм. Нэг л айдастай арилжаанууд байсан учир 10 хүртэл яваад энэ сорилтоо дуусгасан байгаа.
Доор байгаа зураг бол арилжаагаа дуусгаад Binance- ийн P2P -гээр татаад авсан зураг байгаа. Мөн арилжааны оролтууд он цаг өдөртэйгээ бүр лотны хэмжээтэй байгаа.
Энэ удаа нийт арилжааны хугацаа ойролцоогоор 1 сар хугацаанд арилжаануудыг хийсэн зарим өдөр олон арилжаа зарим өдөр бүр ганц арилжаа хийгээгүй гэх мэт олон зүйлс болсон.
Commission хараад хүмүүс гайхаж байж магадгүй би Justmarkets дээр RAW SPREAD гэдэг дансны төрлийг ашигласан бөгөөд энэ нь GOLD дээр spread 0.6 pips болоод Lot бүрд in/out дээр $6 төлөөд явсан. Justmarkets Broker нь бас тийм ч том broker биш учир их мөнгө оруулж арилжаа хийх нь эрсдэлтэй байх боломжтой гэдгийг анхаарна уу.
Энэ сорилтыг хийж байгааг хүмүүс хэлээд энэ хүртэл явсан гэдгээ хэлэхэд нэлээн олон хүмүүс над руу хамт арилжаа хийе, хувь тохирч арилжаа хийе, хамт хийгээд 50%-ийг өгье гэх мэт маш олон санал тавьж байсан. Хүмүүс нэг л үүнийг амархан гэж бодоод байх шиг байгаа юм. Тийм байсан бол би маш олон давчихна биздээ тэй. Гэтэл бодит байдал тийм ч амар биш. Үнэхээр л амархан байсан бол гэр бүлийн бүх гишүүндээ шинэ данс нээж өгөөд л copy trading хийхэд л болно шдээ. Амархан биш учраас л тэгж хийхгүй байгаа юм.
Форекс арилжаанд орж байгаа оролцогчдын 70 – 80% бүр үүнээс ч илүү нь алддаг гэдэг судалгаа байдгийг бүгд мэдэх байх. Та бүхэн зүгээр google дээр доорх хайлтыг хийхэд ийм тоо гарна. Энэ нь юу хэлээд байна гэхээр бид угийн ихээс илүү хувь нь алддаг зах зээлд арилжаа хийж байгаа бөгөөд эрсдэлийг хэрхэн тооцож байна хэрхэн өөрийнхөө арилжаануудыг удирдаж байгаагаас шалтгаалаад та энэ тоонд орох уу орохгүй юу гэдэг нь тодорхойлогдоно.
Тийм бол $100 challenge -ийн хувьд 100 хүн хамт эхэллээ гэж бодоход 3 – 5 хүн л давах боломжтой байх. Яагаад гэвэл эхлэл үеийн мөнгө бага ч үе даваад ирэхээр ашиг алдагдлын мөнгөний хэмжээ нэмэгдэх үед таны мөнгөтэй холбоотой шунал, айдас хоёр шийдвэрийг таны өмнөөс гаргаж эхэлдэг. Надад хүртэл тийм зүйлс маш их тохиолдсон. Би өөрийгөө туршлагатай болсон одоо ер нь дажгүй байх гэж бодож байсан нь их лот их мөнгөний ашиг алдагдлын өмнө шууд нуран унасан.
Тийм учраас хэлэх гээд байгаа гол зүйл бол бид энэ Challenge -ээр дамжуулаад
– Өөрийгөө ямар хүн бэ?
– Арилжаан дээр ямар ямар алдаа гаргаж байна бэ? зэрэг өөрийн дутагдалтай талаа мэдэж авахад гол зорилго нь оршиж байгаа юм. Зүгээр дагаж хийгээд давчихъя гэсэн бодолтой хүмүүс байгаа бол та алдаад л дуусна шүү. Танд энэ Challenge дээр хэн ч туслахгүй, Туслах ч боломжгүй ч гэдгийг ойлгоорой.
Нийт 37 арилжаанд орж байж 10 үе давсан гэхээр 4 оролтны 3 SL, 1 TP авч байгаа шахуу гэхээр ийм мундаг хүн ингэж арилжиж байна гээд бодохоор мундаг болоогүй хүмүүс хэд алдаж байж давах бол гээд үзвэл бас л сонин байх
Сайн өөрийн гэсэн сахилга баттай дүрэм гаргаад тэрийгээ сайн дагаж арилжаа хийвэл үр дүн гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна.