“NORMAL( Энгийн & бусад шиг )” байх яагаад буруу гэж?

 Сайн уу арилжаачдаа? 

  Та бүхний арилжаа сайн биз дээ. Өнөөдөр би та бүхэндээ миний сүүлийн үед нэлээн шимтэж уншаад байгаа номын нэг хэсгээс хуваалцахаар шийдлээ. Номын нэр бол “Best Loser Wins” by Tom Hougaard. Монголоор орчуулбал хамгийн сайн ялагдагч өөрөө ялагч байдаг гэж орчуулж болох юм байна. Энэ номыг уншаад миний хувьд маш их зүйлсийг ойлгож байгаа. Одоогоор монгол хэл дээр орчуулагдсан үгүйг сайн мэдэхгүй байна. Та бүхэн маань боломжтой бол нэг олоод уншвал зүгээр байх гэж бодож байна. 

  За тэгэхээр номын гол санаануудын нэг болох Normal – бусад арилжаачид шиг энгийн байх нь өөрөө яагаад биднийг арилжааны салбар дээр амжилт гаргахад саад болдог талаар та бүхэн дээ хуваалцахаар ингээд бичээд сууж байна.

 Та өмнө нь яагаад арилжаа хийдэг хүмүүсийн дийлэнх нь эцсийн байдлаар мөнгөө алдаад дуусдагыг бодож үзэж  байсан уу?

  Өнөө үед маш олон арилжааны Tools, Indicator, Low Spread & Commission, Broker-удаас гаргаж өгч байгаа мэдлэг мэдээлэлтэй холбоотой Trading Webinar, Educational Webinar гэх зэрэг зүйлс арилжаачин бид нарыг арилжаа сайн хийгээсэй гэсэндээ бий болгож бидэнд хүргэж байгаа. Гэтэл ингэж их олон зүйлс арилжаачин бид нарт тус болж байхад яагаад олон хүмүүс одоо хүртэл амжилттай арилжаачин болж чадахгүй алдаад байгаа юм бэ? 

Тэд өөрсдийн оруулсан мөнгөө өдөр ирэх тусам алдаж л байна. 

  Европын улирал бүр заавал гаргах ёстой статистикаар жижиг хөрөнгө оруулагчид (Retail Traders), арилжаачдын ойролцоогоор 80% нь мөнгөө алддаг гэдэг судалгаа байдаг. Ер нь энэ зах зээлд орж ирж байгаа хүмүүсийн ихэнх нь энэ тоог мэдэх байх, бүр цаашлаад таны ашигладаг Broker дээрх судалгаа хүртэл үүнийг ил, далд харуулж байдаг.  Миний ашигладаг Pepperstone Broker бол сар бүр энэ тоог гаргадаг. Сар болгоны тоо нь адилхан байдаггүй ч сар бүр гарч байгаа тоо 80%-иас бага тоо гардагггүй дандаа өндөр тоо гардаг. 

JustMarkets

  Тийм бол энэ хүмүүс мөнгөө алдаад байгаа шалтгаан бол бидний арилжаа хийж байгаа зах зээл маш ойлгомжгүй байдагтаа холбоотой биш, мөн тэдний ашилгаж байгаа арилжааны Tool-үүд нь ажилладаггүйгээс биш, арилжаанд орохдоо ашигладаг Pattern эсвэл индикаторууд ажиллахгүй байна гэсэн үг ч биш. Харин асуудал нь илүү гүн гүнзгий газар оршиж байдаг. 

  Тэр бол арилжаанд бусад шиг энгийн байх нь (NORMAL) арилжааны зах зээлд танд мөнгө авчирдаггүйд байгаа юм. Юу гэсэн үг бэ гэвэл яг л бусад шиг арилжаа хийвэл бид арилжаанд амжилт гаргах биш эцсийн байдлаар арилжаанд өөрсдийн бүх мөнгөө алдаад дуусна гэж байгаа юм.

  Сайн арилжаа бол ХҮНИЙ БАЙГАЛИАС ЗАЯАСАН ЗАН ТӨЛӨВТЭЙ ЗӨРЧИЛДДӨГ гэж энэ ном дээр өгүүлж байгаа. Та үүнтэй санал нийлж байна уу? Тийм бол яагаад, үгүй бол яагаад? Доор Comment хэсэгт өөрийн бодлоо хуваалцаарай.

  Алдаж буй 80-90% нь зүгээр л арилжаан дээр  энгийн өөрсдийн нийгэмд дасан зохицсон байдлаар арилжаанд хандаж байгаа хүмүүс юм. Бидний өдөр тутмын амьдралд гаргадаг зан араншин, сэтгэлгээний хэв маяг нь арилжаанд алдагдал хүлээх цаашлаад амжилтгүй арилжаачин болгох үндсэн шалтгаан болдог. Бидний өдөр тутам гаргадаг шийдвэр,  энгийн байдлаар та арилжаан дээр амжилт гаргаж чадахгүй гэсэн санааг илтгэж байна.

  Тэгвэл энд гарч буй “(NORMAL) энгийн & бусад шиг” зан төлөв гэж яг юу вэ?

  Энэхүү номд гарч байгаа арилжаанд алдаж буй олонхын гаргадаг нийтлэг үйлдэл ба сэтгэлгээний хэв маяг нь дараах байдлаар тодорхойлогддог:

  • Зөвхөн Арилжааны Техник, аргачлалд (External Tools) төвлөрөх (“Яаж хийх вэ”): Шинээр зах зээлд орж ирж байгаа арилжаачид зөвхөн техникийн шинжилгээ, индикатор, хэв маяг, стратегийг эзэмшсэнээр амжилтад хүрнэ гэж боддог. Тэд үргэлж шинэ арга барил хайдаг. Хаана хүмүүс арилжаанд сайн оролтууд хийгээд байна мөн тэд ямар арга барил ашиглаж арилжаа хийгээд байна тэр арга барилыг хайж эхэлдэг. Арга барил мэдээж чухал гэхдээ бүх зүйл биш гэдэг санааг хэлж байгаа.
  • Амжилтгүй хүмүүсээр чиглүүлэх: Тэд ихэвчлэн үнэтэй сургалт л бол чанартай гэсэн буруу ойлголттой байдаг. Хаана сайн сургалт байна тэрийг авдаг суралцдаг, ашиглаж үзээд нэг л болохгүй бол ахиад л өөр сургалт хайж эхэлдэг. Яг л арилжаанд алдагдал хүлээж байгаа шалтгаан өөрт нь биш авч байгаа сургалт, эсвэл арга барилд байна гэж үздэг. Мөн Broker дээр зааж байгаа боловсрол болон google дээр хайж үзээд л ашиглаж болох арга барилаар тэд өөрсдийн үнэ цэнтэй мөнгөөр арилжаан дээр туршиж үздэг. Энэ нь өөрөө маш буруу.
  • “Супермаркетын хямдрал” сэтгэлгээ: Энгийн арилжаачин хүмүүс өдөр тутмын сэтгэлгээг арилжаанд хэрэгжүүлдэг: “ХЯМДХАН” харагдаж буй хөрөнгийг (уналттай байгаа зах зээлд) авах, эсвэл “ҮНЭТЭЙ” харагдаж буйг (өсөлттэй байгаа зах зээлд) зарахыг хичээдэг. Яг л энэ муу одоо өссөн юм чинь унаж л таараа, эсвэл энэ муу одоо өссөн юм чинь унаж л таараа гэсэн өөрсдийн энгийн бодлыг зах зээлд тулгаж түүгээрээ маш том алдагдал хүлээж цаашлаад сэтгэлзүйд нөлөөлдөг. Хэрэв ингэж арилжаа хийж байгаа бол ТРЕНД гэдэг зүйлийг бүр юу ч мэдэхгүй байна гэсэн үг шүү. Ингэж арилжаа хийдэг хүмүүс болих хэрэгтэй. “Trend is your Friend” гэдэг маш үнэн.
  • Сэтгэл хөдлөлд тулгуурласан арилжаа (ялангуяа Айдас ба Найдвар): Энэ бол хамгийн том алдагдал дагуулдаг хүчин зүйлс.
    • Ашигтай үед АЙХ: Энгийн арилжаачид ашгаа алдахаас айж, хэт хурдан хаадаг. Танд ч энэ зүйлс тохиолдолд байсан байх. Арилжаанд зөв орсон таны харж байгаа ханшийн бүс рүү ханш одоогоор явж л байна гэхдээ нүдний өмнө мөнгө, таны ашиг харагдаж байгаа үед энгийн арилжаачид түүнийг алдахаас айж маш хурдан хаадаг.
    • Алдагдалтай үед Найдвар тавих: Харин алдагдалтай үед найдвар тавьж өөрийн арилжааг хаахгүйгээр алдагдалтай чигээр нь үргэлжлүүлж барьдаг. Арилжаанд орохоос өмнө алдагдлыг энэ бүсэд ирвэл таслан зогсоох зорилгоор бид STOPLOSS гэдэг ханыг тавьдаг. Гэтэл хүмүүс энэ ханыг маш амархан нураадаг ялангуяа ханш нэг л миний орсон цэг дээр буцаж орж ирээд намайг алдагдлаас минь аврах юм шиг найдлага тавьдаг. Ийм байдлаар маш олон хүмүүс маш том алдагдлыг хүлээдэг.

  • Ямар үнээр ч хамаагүй өвдөлтөөс зугтах: Бидний Далд ухамсар(Subconscious Mind) өвдөлтөөс зугтахыг зорьдог. Энд ярьж байгаа өвдөлт гэдэг бие махбод болон сэтгэлзүйн зүйлийг ярьж байгаа. Арилжааны зах зээлд бидэнд авч болох өвдөлт бол Алдагдал хүлээх өвдөлт байдаг. Бидний далд ухамсар алдагдал хүлээх нь өвдөлт гэж тодорхойлдог тул STOPLOSS ашиглахгүй арилжих, алдагдал хүлээж байгаа оролт дээр улам их арилжааны оролт нэмэх зэрэг буруу шийдвэр гаргахад хүргэдэг.
  • Арилжаанд орохдоо зөв гэж үзэх: Энгийн арилжаачид арилжаанд орж байхдаа өөрсдийгөө харж байгаа өнцөг, арилжаан оролтыг зөв гэж боддог. Үгүй зөв байх ёстой гэж үздэг. Зөв л байж таараа гэж. Бидний арилжаанд орохдоо байршуулж байгаа STOPLOSS-ийг яах гэж тавьж байгаагаа мартдаг үе ч бий. 

  Дээр дурдсан зүйлсийн гол санаа бол Арилжаанд алдаж байгаа 80-90%-ийн арилжаачид хүнд байгалиас заяасан зан төлөв нь өөрөө амжилттай арилжааны эсрэг чиглэсэн байдгийг харуулж байгаа юм. Санхүүгийн зах зээл нь өөрөө бусад зүйлс шиг амархан биш, энэ зах зээл дээр та “супермаркет” логик хэрэглэх, сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргах нь таныг амжилттай арилжаачин болгож чадахгүй байгаа юм.

Тийм бол дээрх зүйлсийг хэрхэн шийдэх вэ?

Энгийн байдлыг зайлсхийх ба “Best Loser Wins” философи

  Арилжааны зах зээлд орж ирж байгаа болон арилжаа хийж байгаа хүмүүсийг статистикаар 80-90 хувь нь алдаж байгаа юм бол бид тэд нарыг хийж байгаагийн эсрэгээр хийхэд бид үлдсэн 10-20 хувьд орж чадна гэдэг гол санааг энэхүү номын гол санаа юм. Хүмүүсийн алдаад байгаа шалтгаан бол бусад шигээ энгийн байдлыг арилжааны зах зээлд гаргаж байгаа бол бид арилжаан дээр энгийн байхгүй байхад болох юм. Санаатайгаар энгийн байдлаас зайлсхийнэ гэсэн үг юм.

JustMarkets

  Арилжааны амжилтыг шинэ техник шинжилгээний арга барил, эсвэл индикатороос олохгүй. Хариулт нь БИДНИЙ ДОТОР бий. Энэ бол бид өөрсдийн дотоод хүн, оюун ухаанаа таньж, түүнийг ойлгож, түүнийг дахин сургах тухай юм. Энэ бол таны “ХҮНИЙ ТӨРӨЛХ ЧАНАР(HUMANNESS)” -тайгаа тэмцэх тухай юм. Дээр гардаг шиг хүний далд ухамсар өвдөлтөөс зугтаадаг бол бид түүнийг өвдөлтөд дасгах байдлаар дахин сургах юм. Энэ бол мэдээж хэцүү MARU миний бие ч гэсэн яг одоо өөрийгөө удирдагдаг доторх хүнтэйгээ тэмцэж байгаа үнэхээр амаргүй зүйл гэдгийг ойлгож байгаа.  

  Алдагдал буюу бидэнд мэдрэгдэж байгаа ӨВДӨЛТ-ыг МАШ САЙН ДАВАН ТУУЛАХ ЧАДВАР нь өөрөө арилжаанд эцсийн байдлаар бидэнд ялалтын сэтгэлгээг бий болгож байгаа. Энгийн арилжаачид алдагдлаас айж, өөрийн арилжааны оролтыг алдагдалтай байсан ч барьдаг бол амжилттай арилжаачин “ХАМГИЙН САЙН ЯЛАГДАГЧ” болж чаддаг. Тэд алдагдлыг өөртөө хүлээн авч, үүнийг арилжааны урт удаан аяллын зайлшгүй хэсэг гэж үзэж, хувь хүний ялагдал гэж боддоггүй. 

Энгийн байдлаас татгалзах гэдэг нь:

  • Бидний хянаж чаддаг цорын ганц хүчин зүйл болох өөрийн гаргаж буй үйлдэл болон эрсдэлдээ төвлөрөх.

  • Зах зээлийн өгч байгаа арилжааны боломж бололцоог айдас, сэтгэл хөдлөлгүйгээр арилжааны боломж болгон харах “ТӨГС СЭТГЭЛГЭЭ”-г хөгжүүлэх.

  • Өөрийгөө гүн гүнзгий судлах, сэтгэл зүйн сул талаа тодорхойлох.

  • Өмнөх арилжаа ба өнгөрсөн үр дүнгээс сэтгэл хөдлөлөө салгаж сурах.

Амжилттай арилжаачин болох нь “Хамгийн хэцүү мэргэжил” гэж тодорхойлогддог. Учир нь энэ нь бидний гүнд суусан хүний мөн чанартай үргэлж тэмцэхийг шаарддаг бөгөөд өөртөө байнга анхаарал тавьж, тасралтгүй өөр өөртэйгөө ажиллах урт удаан зам юм. Харин шагнал нь зөвхөн мөнгө биш өөрийнхөө оюун санаа, өөрийн сэтгэл хөдлөлийг ойлгож зохицуулах чадвартай болгодог.

Товчоор хэлбэл, арилжаанд ялалт байгуулахын тулд та ЭНГИЙН байдлаасаа татгалзаж, “ХАМГИЙН САЙН ЯЛАГДАГЧ” байх хэрэгтэй гэдгийг ойлгуулж байгаа юм.

Энэ хүртэл уншсан танд баярлалаа. 

JustMarkets

Related Articles

Жижиг зөвөлгөө

  Hey guys. Өглөө өдөр оройн мэнд. Дараагийн нийтлэл оруулж байна.   Та бүхэн хэзээ нэгэн цагт chart хараад сууж байгаад өнөөдөр нэг л арилжаан…

Responses

  1. I’ve fully understood that I should never trade without a stop loss. It’s okay to be a best loser many times. One day, with discipline, you’ll be a winner.

  2. Yg l neg chigleliin awtobuusand olon hun suudagch esreg chigleld ywna geh ued tsuuhun hun l ulddeg shig nadad medregdlee . Udur bolgon shahuu uursdiiin aldaa dutagdluudtaigaa temtseldej uuriin archaagvi zantaigaa alaltsaj uuriiguu ulam iluu saijruulah l ymdaa iim goe medeelel ugsund bayrlalaa

    1. Бас яг тэр талаар нь бодвол ойлгомжтой болж байна шүү. Жишээ авч хэлж өгсөнд баярлалаа.

  3. Яг л өөртэйгөө тэмцэлддэг үе дээрээ явж байна. Алдагдал стоп лосс гэдэг зүйлийг би өдөр тутмын хэрэглээ болсон машинтайгаа жишиж зүйрлэдэг болоод байгаа. Машиндаа мөнгөө төлөөд бензин түлшээ хийдэг ингээд одоо байгаа цэгээсээ цааш илүү хол замыг туулж чадахаар боллоо гэсэн зүйрлэлийг толгойдоо суулгах гэж хичээж явна. Хэд ч бүдэрсэн босож ирээд өвдөгөө гөвөөд, инээмсэглээд цаашаа алхана аа…Мэдсэн сурсан зүйлсээ үргэлж бидэндээ хуваалцдаг багш тандаа баярлалаа.

  4. Yag l minii gargasan tom aldaag bichjee. unetei surgalt sn gd boddog. Chadvargui setgelgui humuusiig mentor bolgon songoj baijee. Unet tsagaa gargaj zov medeelel hugresend bayrlalaa

  5. Яг л санаа зовж байсан зүйлийг хөндөөд бичсэн байна.Хэрхэн яаж өөрийн өөртөөгөө тулж сэтгэл зүйгээ конролдож сурах вэ? Гэдэг бодол байнга л санаа зовоостой байсаар л байгаад байдаг. Эцэст нь энэ “том асуудлыг” шийдхийн тулд сургалтаар олж авсан арга барилаас гадна зөвхөн би өөрийн дотоод хүнийхээ алдаа оноонд нь зөв дүгнэлт хийж сул тал дээр нь ажлаж сурах нь юу уюнаас илүү чхал юм байна гэж ойлголоо.Баярлалаа

  6. Шимтэн уншиж байгаа номын хэсгээсээ хуваалцсанд баярлалаа. Уг номын гол санаа нь их сонирхолтой юм аа, 80-90 хувь алдаж байгаа хүмүүсийн эсрэгээр хийхэд бид үлдсэн 10-20 хувьд орж чадна гэдгийг илэрхийлсэн нь их таалагдлаа.
    Их сонирхолтой гоё нийтлэл байлаа, баярлалаа.

  7. Хамгийн эхлээд өөртөө эхлэхээс үйлдэл эхэлнэ. Гэхдээ өөртөө итгэхээс гадна өөртөө бас итгэхгүйгээр дахин дахин нягталж шийдвэр гаргасныхаа дараа бодох биш шийдвэр гаргахаасаа өмнө бодож шийдвэр гаргах үедээ алдах боломж болон ашиг хийх боломжоо ухамсарласан үед айдас багасаж 20% тэр дундаа топ 5%д багтах боломжтой гэж бодож байна.