Бид яагаад магадлалыг зөв ойлгох хэрэгтэй вэ?

Сайн уу залуусаа арилжаа нь тавлаг уу? Арилжаачин болох тийм ч амархан биш тэр тусмаа урт хугацааны амжилттай арилжаачин болох гэж бүр хэцүү гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлгүй сайн мэдэж байгаа байх. Тийм учраас та бүхний цаашдын арилжаан замналд бага ч гэсэн тус болох зорилгоор өнөөдрийн нийтлэгийн бичээд сууж байна. Хэрэв танд таалагдвал бусдадаа Share хийгээрэй. Та тэгвэл сэдэв рүүгээ орцгооё.
Энэ удаагийн нийтлэлээр арилжаан дээр МАГАДЛАЛ гэдэг хэр чухал болох мөн бид түүнийг хэрхэн буруу ойлгож байгаа талаар өөрийн ойлгосон зүйлсийг та бүхэнд хүргэхийг бодлоо.
Магадлал ба Арилжаа: Хоорондын зөрүү
Энэ нийтлэгийг уншиж байгаа хүн бүр МАГАДЛАЛ гэвэл юу болохыг мэдэх байх. Бид зоос шидэхэд ТОО, СҮЛД буух магадлалтай. Нэг бол тоо бууна аль эсвэл сүлд бууна гэхдээ яг аль нь буухыг бид мэдэхгүй. Зоос шидэж дууссаны дараа л бид үр дүнг мэдэх боломжтой. Хариу нь аль ч байж болно гэдэг магадлал.
Тийм бол арилжаан дээр магадлал хэр чухал юм бэ? Та өмнө нь энэ талаар бодож үзэж байсан уу? Мэдээж ТИЙМ гэж бодож байна шүү ххэ
Тийм бол ямар нэгэн арилжаан дээр таны орсон цэгээс таны эсрэг чиглэлд ханш явж алдагдал хүлээх магадлал үргэлж оршиж байдаг. Гэтэл бидний магадлалын талаарх ойлгож байгаа байдал болон бодит арилжаан дээр гаргаж байгаа хариу үйлдэл хоёрын хооронд санаснаас ч том зөрүү байдаг.
Бидний толгой дотроо бодож байгаа “мэдээж би алдаж болно, алдах магадлал байлгүй яахав” гэж энгийн үедээ бодож байгаа боловч яг арилжаанд ороод тухайн арилжаа тань таны эсрэг явж та алдагдал хүлээсэн тохиолдолд ямар нэгэн байдлаар сэтгэлзүй дарамт, алдах эрхгүй алдаж болохгүй юм шиг аашлаадаг. Би ч бас зарим үед тэгдэг ялангуяа Live Trade хийж байгаа үедээ
Жишээлбэл: Бид тодорхой нэг арилжааны стратеги сонгоод түүгээр 10 удаагийн арилжаа хийхэд 6-д нь ашигтай, 4-д нь алдагдалтай байя гэж бодъё тэгвэл бид энэ арилжааны СТРАТЕГИ “маш давуу талтай стратеги байна” гэж бодно. Гэхдээ дараах 10 арилжааны аль нь ялах, аль нь ялагдахыг бид урьдчилж мэдэж чадахгүй.
Тэгэхээр энэ арилжааны стратегийн давуу талыг бүрэн ашиглахын тулд тулд би дараалсан бүх арилжааг ямар ч сэтгэлзүйн алдаа дутагдал гаргалгүй хийж, системтэй байх хэрэгтэй. Алдсан арилжааг алдсанаар нь хүлээн зөвшөөрч, сайн арилжаагаа мөн адил түүний дагуу хүлээн зөвшөөрч чаддаг байхыг хэлж байгаа юм. Энэ ойлгомжтой байгаа биз дээ?
Гэхдээ үүнийг зүгээр ойлгоно гэдэг нэг өөр зүйл, яг амьдрал, тэр тусмаа арилжаан дээр хийж хэрэгжүүлнэ гэдэг нь огт өөр зүйл байгаад байна. Бид бүхэн өөрсдийгөө арилжаан дээр магадлалыг хүлээн зөвшөөрдөг гэж боддог. Яг үүнийг уншаад сууж байгаа та “Тийм ээ, би Магадлалыг ойлгож байна” гэж хэлж байгаа байх. Гэхдээ та өөрийн сүүлийн 10 арилжааг бодоод үзээрэй, үнэхээр арилжаа бүрд ялах ёстой юм шиг бодож байсан уу?, арилжаан дээр алдагдал хүлээгээд харамсаж, шаналж байсан уу? тэгж байгаа бол үнэхээр л энэ магадал гэдэг зүйлийг арилжаан дээр хэрэгжүүлж чадахгүй байна гэж ойлгож болно.
Яагаад гэвэл жинхэнэ магадлалын сэтгэлгээтэй хүн арилжаанд алдагдал хүлээсэн ч өөрийгөө ялагдагчид тооцохгүй, хүссэн үр дүнгээс өөр гаралт гарсан ч “алдаа” гэж үздэггүй.
Энэ л арилжааг хэцүү болгодог гол шалтгаан юм.
Сэтгэлзүйн Сөрөг Хандлага ба Алдагдлаас Айх
Бидний яг одоо амьдарч байгаа нийгмийн орчин нь өөрөө Ялалт бол бүх зүйл, Ялагдагч бол буруу зүйл гэсэн зүйлийг биднээс шаардаж байдаг. Эдгээр итгэл үнэмшил гэдэг зүйл бидний багаас өдий хүртэл том болох үед бидний далд ухамсарт бага багаар өөрийн байр суурийг эзэлж ирсэн. Тийм учраас энэ итгэл үнэмшлийг бид магадлалын тодорхойл, ном унших, энэ тэндхийн семинарт суугаад л ялагч байх ёсгүй юм байна гээд ойлгочих энгийн зүйл биш.
Та магадгүй энэ нийтлэлийг уншаад дотроо “Аан, Бүх зүйл магадлал юм байна. Ингээд л ойлгочих юм байна. Арилжаа болгон дээр ялах гэж хичээх хэрэггүй юм байна” гэж бодож байж магадгүй, гэхдээ та яг арилжаанд ороод, таны алдагдал улаан тоогоор гараад ирэхээр энэ нийтлэлийг ч санах ч үгүй нөгөө л алдах ёсгүй байсан юм, яах гэж арилжаанд оровоо гэсэн бодлоор толгойгоо дүүргээд суух болно.
Учир нь бидний хийж байгаа үйлдэл бүхэн бидний итгэл үнэмшил дээр тулгуурладаг.
Хэрвээ бид магадлалын сэтгэлгээг үйлдэл болтол хэрэгжүүлж чадахгүй байвал энэ нь: “Миний арилжааны шинжилгээ заавал зөв байх ёстой” гэх далд итгэл үнэмшилд хөтлөгдөж байгаагийн шинж гэж харж болно.
Үүний үр дүнд:
- Алдагдал бидэнд сөрөг сэтгэл хөдлөл төрүүлдэг.
- Алдагдал хүлээвэл өөрийгөө муу арилжаачин гэж дүгнэхэд хүргэдэг.
Энэ нь магадлалын шинж чанарыг хүлээн зөвшөөрөх чадварыг багасгаж, арилжаанд сэтгэлзүйгээр алдах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ашиг ба алдагдал нь бүгд магадлалын тоглоомын үр дүн гэдгийг ойлгохгүйгээр тогтвортой ашиг хийх боломжгүй.
Хэрэв бид арилжааны алдагдлыг сэтгэл зүйн дарамтгүйгээр хүлээн авч чадахгүй, эсвэл “Би буруу байж болно” гэдэг мэдрэмжийг мэдрэхийг хүсэхгүй байвал бидний цорын ганц гарц бол энэ бүх сөрөг мэдрэмжээс зугтах байдаг.
Тиймээс бид:
- “Би эрсдэл хүлээж чадна” гэж хэлдэг мөөртлөө
- Бодит амьдрал дээр алдагдал, буруу шинжилгээ гаргах айдсаас зугтахын тулд дүгнэлт, техник анализыг хэт шүтдэг. Цаашлаад хүнээс сигнал авах, өөр арга барил хайж эхэлдэг.
Харамсалтай нь энэ нь ямар ч үр дүнг бидэнд амлаж чадахгүй.
Бидний ойлгох ёстой гол зүйл бол: Ямар ч техник анализ, паттерн нь дараагийн арилжаа заавал ашигтай гарна гэдэг баталгаа өгч чадахгүй гэдгийг.
Техникийн шинжилгээ бол ердөө тодорхой хэм хэмжээ, загваруудыг гаргаж ирж буй хэрэгсэл юм. Ханшийн өсөлт, бууралт нь зах зээлийн оролцогчдын цуглуулсан хэв маягаар үүсдэг бөгөөд энэ нь магадлалын дагуу дахин дахин давтагдах хандлагатай. Гэхдээ тэр хэв маяг, загвар бүрийн үр дүн бол санамсаргүй буюу ТАНЫ АРИЛЖААНД ОРЖ БАЙГАА SETUP, PATTERN-ний үр дүн бол санамсаргүй гэсэн үг шүү.
Энийг ойлгох нь маш чухал. Тэр “маш давуу талтай стратеги” дээр суурилсан ялалт, ялагдал нь огт хамаагүй хуваарилалттай санамсаргүй үр дүн юм.
Казино ба Магадлалын Давтамж
Казино яг ингэж мөнгө олдог. Казино талаас тоглоом бүр дээр мөнгө тавьдаг ч тухайн үр дүн юу болохыг мэддэггүй. Гэвч олон давталтаар магадлалын хууль хэрэгжиж, эцэст нь казино мөнгөө олдог. Казино бүр тоглогчид мөнгө ялах эсэхийг санаа зовдоггүй. Учир нь Казино тоглогч бүр мөнгө олох үед “Аа, казино талаас хэдэн доллар тэр тоглогчид алдчихлаа” гэж хэзээ ч боддоггүй.
Өөр нэг жишээ нь Слот машин дээр олон цагаар тоглож суудаг хүмүүсийг бодоод үз. Тэд ялагдлаа мэдэж байгаа мөртлөө, ялагдах болгондоо яагаад сэтгэлзүйн дарамтад ордоггүй вэ?
Учир нь тэд ялалт, ялагдлыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Слот машин тоглож үзсэн хүн бол ялалт нь хожигдлоосоо цөөн гэдгийг мэднэ. Эрсдэлийг урьдчилан хүлээн зөвшөөрсөн тул Слот машинд мөнгөө хийж үргэлжлүүлэн тоглоход төвөггүй байдаг.
Арилжаанд Анализ ба Хуурамч Итгэл
Арилжаачин бид нар ихэвчлэн Техник анализ хийснээрээ эрсдэлийг удирдаж, бараг алдаа гаргахгүй арилжаа хийж чадна гэсэн буруу ойлголттой байдаг. Ингэснээр:
- Эрсдэлийг урьдчилан тодорхойлохгүй, Хэт их эрсдэл гаргах
- Алдагдалыг хүлээн зөвшөөрөхгүй
- Алдагдлыг “зөвхөн муу дүн шинжилгээ, алдаа” гэж үздэг.
Гэтэл ямар ч арилжааны систем 100% баталгаатай биш. Арилжааны амжилт бол олон удаагийн магадлалт оролтын нийлбэр бөгөөд боломжийн магадлалтай нөхцөл дээр эрсдэлийг хязгаарлаж оролцох нь хамгийн зөв стратеги юм.
Яагаад Алдаа, Алдагдлыг Хүлээн Зөвшөөрөх Чухал вэ?
Таны сэтгэлзүй:
- Эрсдэлийг урьдчилан зөвшөөрсөн
- Алдагдлыг магадлалын хуулийн хүрээнд хэвийн зүйл гэж үздэг байх ёстой.
Ингэснээр:
- Алдагдлын дараах сэтгэлзүйн стресс багасна.
- Дараагийн арилжаагаа илүү системтэй, эрсдэлийн хэмжээг яг нэг хэвийн хэмжээнд барих боломжтой болно.
Сэтгэлзүйн энэ зөв хэвшилтгүйгээр хамгийн сайн стратеги ч бүтэлгүйтэх эрсдэлтэй гэдгийг хамгийн сайн ойлгох нь хэрэгтэй.
Дүгнэлт: Магадлалыг хүлээн зөвшөөрөх чадвар
Арилжаа бол тэр чигээрээ магадлалын тоглоом.
Ялалт, алдагдал ээлжилдэг энэ орчинд:
- Эрсдэлийг хүлээн зөвшөөрч
- Алдагдлыг хэвийн зүйл гэж үзэж сурч
- Урт хугацаанд магадлалт үр дүн дээр суурилсан тоглолт хийх нь амжилттай арилжаачны гол нууц гэдгийг ойлгох.
Амжилттай арилжаачин болоход сэтгэлзүйн хаттай байдал, магадлалыг бодитоор хүлээн зөвшөөрөх чадвар хамгийн чухал.
Эцэст нь: Арилжааны шинжилгээ сайн хий, стратегиа боловсруул. Гэхдээ магадлалын мөн чанарыг ойлгож, алдагдалд сэтгэл хөдлөлгүй, давтамжтай тоглолт хийдэг АРИЛЖААЧИН л энэ зах зээлд үлддэг гэдгийг санаж байгаарай. Амжилт Залуусаа
Доор Comment хэсэгт та өөрийн бодлоо бичиж үлдээгээрэй. БАЯРЛАЛАА
Та бүхэн маань энд өөрийн бодлоо хуваалцаарай. Баярлалаа
Гоё нийтлэл байна арилжаа бол хаашаа ч хөдлөх магадлалтай гэж их сонсож байснаас тэр магадлалаа хүлээн зөвшөөрөх гэж сонсоогүйн байна. Өөрийгөө олон юм дээр хүлээн зөвшөөрч чаддаг гэж бодож байсан одоо эргээд хархад яг арилжаанд орчоод sl цохиулчаад их харамсаж дахин дахин тийм байсан бол гэж боддын байна. Одооноос хүлээн зөвшөөрнөө тэр боломжийн магадлал дээр эрсдэлийг хязгаарлаж орох гэдэг үнэхээр сэтгэлд үлдлээ.
Nice, niitlel taalagdlaa. Minii huvid MARU-nhaa hicheel uzej sonirhood barag l 3jil garan bolj baina. Ariljaanii huvid bol TP avdag harhaahan boloogui l baina. Ariljaa hiij baigaa baidal mani uul ni ulairj shunaj ih munguur orood baidagui setgel zuigee ali boloh togtvortoi bailgah zorilgotoi, yor ni bol sain surtal ariljaanii winrate + balanceruu oruulah geed l udur bur hicheej baina. Iimerhuu huurhun niitluuleed orood baival bas hanitai demtei baidag yum baina. Aldagdaliin heviin zuil gej uzej surah, ersdeliig huleen zovshooroh gedg 2zuilee sain barimtlaad yavj baiyaa. Za tegeed surah yum ch ih baigaa baih oo. Thanks Maru Amjilt
Баярлалаа. Цаашдаа ч гэсэн олон нийтлэл бичиж байхыг бодох болно.
Арилжааны цөм гэж хэлж болох маш чухал сэдвээр зөвлөгөө өгсөнд баярлалаа. Ер нь бол ертөнцийн зүй тогтол өөрөө хоёр эсрэг чанарын нэгдэл гэдэг философийг бүх зүйл дээр баримталдаг болохоор миний хувьд таньдаг хүнтэйгээ таарч хуучилсан шиг сайхан байлаа. Арилжааны үед улам энгийн тайван байхад бас нэг алхам дөхүүлж өглөө. Баярлалаа.
Зүгээрдээ. Харин уншиж байгаа танд баярлалаа. Арилжааг сураад хийгээд байх тусам л улам л энгийн зүйлс л хамгийн чухал байгаад байдаг болсон.
“Амжилттай арилжаачин болоход сэтгэлзүйн хаттай байдал, магадлалыг бодитоор хүлээн зөвшөөрөх чадвар хамгийн чухал.” энэ өгүүлбэр маш их юм бодогдууллаа чухам цаашид урт хугацааны арилжаачин болж чадах эсэх нь дээрхи өгүүлбэр л хэлээд байгаа мэт хамгийн гол шүүлтүүр нь энэ чадвар бололтой. Баярлалаа багшаа сайхан нийтлэл байна.
Уншсанд баярлалаа
Үнэхээр гоё нийтлэл болжээ. МАРУ багшдаа баярлалаа цаг заваа гарган үнэтэй зөвлөгөө өгдөгт, Өөрт мэдрэгдээд, тулгамдаад байгаа зүйлсийг яг л мэдсэн юм шиг нэг шат ахиулж өгсөнд хэхэ, хэзээ нэгэн өдөр таньд баярлалаа гэж хэлэх хүмүүс маш олон байгаа байхаа, за тэгээд бүгдэнд нь амжилт
Баярлалаа. Танд бас амжилт хүсье.
Цаг заваа зарцуулж олсон мэдлэг мэдээллээ харамгүй хуваалцаж байдагт баярлалаа. Хичээлүүдээ энгийнээр сууриас нь эхлэн маш ойлгомжтойгоор тайлбарлан заадаг шүү. Таны хэрэгжүүлдэг арга прагтик туршлагаас үзэхэд урт хугацаандаа ямар магадлалаар явах нь илүү үр дүнтэй байсан бол?
Жишээ нь: 50/50 магадлал дээр RR нь 1/1,5-2 гэдэг ч юмуу эсвэл 60/40 дээр RR нь 1/1 юм уу эсвэл миний мэдэхгүй өөр арга барил?
Өөрийн сурч мэдсэн зүйл, туршлага дээрээ тулгуурлан сонирхолтой нийтлэл бичиж байдагт баярлалаа.
“Гэтэл бидний магадлалын талаарх ойлгож байгаа байдал болон бодит арилжаан дээр гаргаж байгаа хариу үйлдэл хоёрын хооронд санаснаас ч том зөрүү байдаг” энэ өгүүлбэрээр дээрх нийтлэлийг бүрэн төлөөлүүлэн ойлгож болохоор харагдаж байна.
Discipline байдал буюу өөрийгөө хянах, төлөвлөгөөтэй, зарчимтай байж чаддаг байх чадвараа сайн хөгжүүлэх буюу зорьсон зүйлдээ хүрэхийн тулд эмоци (сэтгэл хөдлөл)-доо авталгүй, дагаж мөрдөх ёстой зүйлээ чанд баримтлах нь хамгийн чухал юм байна гэдгийг л сайн ойлгоод байна даа.
Баярлалаа.
Арилжааны зах зээлд энгийн ба хүн бүрийн мэддэг ч, ач холбогдол маш бага өгдөг зүйлийг дэлгэрэнгүй тодорхойгоор бичиж бусдадаа мэдээлэл түгээж байгаа Багшдаа баярлалаа.
Би ч мөн адил Анх арилжаа хийж эхлэх үедээ “энэ чинь ер нь бол таавар шүү дээ. Би эндээс Buy, Sell- аль нэгийг нь дарж мөнгө олох магадлал 50% юм чинь яадаг юм. Эндээс Buy эсвэл Sell дарчихъя.” Гэж бодож ороод алдвал бухихдаж, сэтгэлээр унаж, шунал уур хоёртоо дийлдэж нилээн хөөрхөн мөнгө алдаж байлаа.
Олно, Алдана гэсэн 2 л дүрэм үйлчилдэг зах зээл хэдий ч зөв цаг, нөхцөл зэрэгээ зөв олж харж мэдрэхгүй л бол хэдий зөв таамаг, чиглэл гаргасан байлаа ч нөхцөл, цаг нь буруу бол энэ зүгээр л сохороор мөнгө эсвэл цаасаа ялгалгүй урж байгаатай адил гэдгийг ойлгож авсаан.
Арилжаа хийдэг болон арилжаа сонирхож байгаа хэн болгоныг Maru багшийн бүх нийтлэлийг дахин нэг удаа уншиж үзээрэй гэж хэлмээ байна.
Аан нээрээ бас тийм байна шүү гээд л.уншлаа. Энэ нийтлэлийг уншаснаар арилжааны минь хувьд эерэг өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна. Одоо арилжаанд орохын өмнө магадлал болон алдагдал энгийн зүйл гэдгийг үргэлж бодноо. Амжилт 😉
Зөвхөн арилжаа гэлтгүй энгийн амьдрал дээр хүртэл бид алдаа гаргаж болохгүй юм шиг амьдарч мөн тухайн системээр суралцаж ирсэн. Онц сурдаг хүүхэд бол онц л байх ёстой хэрвээ алдаа гаргавал энэ нь өөрт асар их сэтгэл зүйн дарамт болох бөгөөд алдааг манай нийгэм хүлээн зөвшөөрдөггүйтэй мөн холбоотой байж болох юм. Иймээс өөртөө алдах боломжийг өгөх мөн энэ зүйл угаас тохиолдох зүйл гэдэгтээ санал нийлэн өөрийгөө эрсдэл хүлээн авагч болох хэрэгтэй гэдэг зүйлийг дотроо ухаарлаа.
Сайн байна уу? Багш аа. Давтан давтан унших хэрэгтэй нийтлэл байна. Аливаа бүхэн 2 талтай. Аль ч талыг хүлээн зөвшөөрч чаддаг болоод ирэхээр арилжаа маань арай нааштай, алдагдал сэтгэл зүйд нөлөөлөх нь бага болж байх шиг санагддаг. Одоо таны бидэнд үлгэрлэн үзүүлдэг сахилга бат гэгч зүйлийг өөртөө суулгахаар тунгаан, бясалгаж, хичээж явна. Баярлалаа танд… бидний хамтдаа хийх аялал урт удаан үргэлжлэх болтугай!
Сайхан нийтлэл байна. Нэг л юм дутагдаад байсан энэ байжээ.
Баярлалаа магадлал дээр тулгуурлаад сэтгэл зүйгээ удирдах цаашлаад ашигтай арилжаачин болход тус нэмэр болох юм байна. Алдагдлаа хүлээн зөвшөөрснөөр өөртөө ирэх дарамтыг багасгаж дараагийн ялалтандаа хүрхэд ойртож ялалт гэдэг зүйл дээр ч сэтгэл зүйгээ тогтвортой байлгах юм байна.
Wish ээ техник анализ аар зөвтгөөд
Real буюу бодит үр дүнг ээ ялалт болгох гэж бат итгэж, хүчилдэгээсээ болж сэтгэл зүйн гэмтэл аваад явдаг байсанаа ойлголоо.
Толгойдоо ортол Дахин дахин уншимаар ямар чухал нийтлэл вэ?
Арилжаанд магадлалыг маш сайн ойлгочуул сахилга бат цаанаасаа суух юм байна. Дагаад сэтгэл санаа тайван, тогтвортой болох юм байна ш дэ. OMG
Сүүлд ойлгох гэж. Баярлалаа жүрх шүү Мару