True Day Open гэж юу вэ?

  Өнөөдөр бид NEW YORK шөнө дундын нээлтийн ханш буюу TRUE DAY OPEN-ийн тухай ойлголтыг судлах болно.   

  • TRUE DAY OPEN гэж юу вэ? 
  • Яагаад энэ нь чухал вэ?, Үүнийг хэрхэн ашиглах вэ? 

TRUE DAY OPEN гэж юу вэ?

 True Day Open(TDO) гэдгийг мэдэхээс өмнө бид эхлээд зах зээлийг Interbank Price Delivery Algorithm (IPDA) буюу алгоритмын зарчмын дагуу хөдөлдөг гэдэгт итгэх итгэл үнэмшилтэй болох хэрэгтэй. Бид зах зээлийг хөдөлгөдөг биш зах зээл бол Улсуудын ТӨВ БАНК буюу УХААЛГА МӨНГӨ-р удирдуулдаг гэдэг итгэл үнэмшлээс эхлээд та энэхүү TDO-ийг ашиглах үгүйгээ шийднэ. 

  Тийм бол New York Midnight Open буюу Нью-Йоркийн шөнө дундын зах зээлийн нээлтийн ханш нь TRUE DAY OPEN болдог. Илүү тодруулбал (UTC -5) NY time 00:00 цагт нээгдэж байгаа ЛААНЫ нээлтийн ханш өөрөө TRUE DAY OPEN болдог гэсэн үг. Бид дэлхийн хаана ч амьдарч байх нь хамаагүй NY цагаар тогтмол байна.

  Яагаад бид энэ цагийг чухалчилж авч үзээд байгаа гэвэл Дэлхийн санхүүгийн төв болох Америкийн Нэгдсэн улс тэр тусмаа NEW YORK хотын цаг учраас ингэж авч үзэж байгаа. 

  Энэ цагт IPDA өөрийгөө шинэчилдэг нэг өдөр дуусаад өөр нэг шинэ өдөр эхэлж байгааг илтгэж байгаа учраас TRUE DAY гэж нэрлэдэг.

Яагаад энэ нь чухал вэ?, Үүнийг хэрхэн ашиглах вэ?

  True Day Open нь ханшийн Price action дээр ихэнх тохиолдолд Support & Resistance болох тохиолдолд их байдаг. Тийм учраас арилжаачин та тухайн өдрийн 00:00 (UTC -5) NY time-аар нээгдсэн ханшийн тэмдэглэж аваад тухайн өдөрт ямар нөлөө үзүүлж байгааг ажиглах хэрэгтэй.

  Мэдээж дан ганц Support & Resistance -ээр ашиглахгүйгээр өөр тухайн DAILY BIAS буюу өдрийн хандлага, чиглэлийг тодорхойлоход ашиглаж болдог.

  Маш олон ашиглах арга техникууд байгаа. Та бүхэнд хамгийн энгийн  аргыг хүргэлээ.

  Жишээ зураг: 

JustMarkets

Related Articles

Жижиг зөвөлгөө

Hey guys. Өглөө өдөр оройн мэнд. Дараагийн нийтлэл оруулж байна. Та бүхэн хэзээ нэгэн цагт chart хараад сууж байгаад өнөөдөр нэг л арилжаан дээр алаад…

Responses